Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сургуулийн дотуур байрын засварын ажлын гэрээнд гарын үсэг зурлаа

2015-02-06


Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Цэцэрлэг сумын сургуулийн дотуур байрын засварын ажлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Уг арга хэмжээнд Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Цэцэрлэг сумын сургуулийн захирал н.Наранбаатар, гүйцэтгэгч талаас “Гурван тамир” компанийн захирал Ж.Нэргүй нар оролцлоо.
2014 онд уг хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэбулган сумын I сургуулийн дотуур байрны их засварын ажлыг гүйцэтгэж байсан юм.
Энэ жилийн хувьд долоон аймгийн боловсролын байгууллагын засвар үйлчилгээний ажил “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%