Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Шагнал гардууллаа.

2015-02-03

2015 оны 02 дугаар сарын 03-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Төр захиргаа, төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан Тариат сумын НХҮХ-ийн мэргэжилтэн Данзангийн Дэмбэрэлдодовыг алтан гадас одонгоор, Эрдэнэбулган сумын иргэн Нанжидийн Нина, Цэнджавын Төмөрсүрэн нар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Төрийн одон медалийг аймгийн ИТХТ-ийн ажлын албаны дарга Л.Отгонбаатар, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Булганчимэг нар ёслол хүндэтгэлийн танхимдаа ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Булганчимэг Данзангийн Дэмбэрэлдодовын энгэрт алтан гадас одонг зүүж өгөхдөө:

Цэлмэг тэнгэрт гялалзан харагдах алтан гадас од маань энэ мөчөөс эхлэн

Цагаан нуурын ажилсаг албан хаагч таны цээжинд гялалзах боллоо. Та бүхэн маань булган сүүлтэй байж, аймаг орон нутгаасаа өшөө олон одон медалийн эздийг төрүүлэх болтугай хэмээн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлсэн билээ.



Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%