Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

3 сая дахь иргэний үе чацуутангууддаа Архангай аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2015-02-12


Монгол улсын гурван сая дахь иргэний үе чацуутан болон мэндэлсэн 181 хүүхдийн найм нь Архангай аймгаас тодорсон. 
Үе чацуутнуудыг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа 2015 оны 02 сарын 11-ний өдрийн морин цагт болж өндөрлөлөө.

Гурван сая дахь иргэнээс 6 минутын зайтай төрсөн Б.Батхаан хүүд хоёр өрөө байр болон холбогдох бэлэг, урамшуулалыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Нямдаваа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг нар биечлэн гардууллаа.

Мөн М.Санчир, Б.Буянтөгс, Б.Хаш-Эрдэнэ, Б.Маргад, Ж.Бямбадулам, Ж.Мөнхдэлгэр, Г.Аззаяа нарын үе чацуутан хүүхдүүдийг алдаршууллаа.
Аймгийн ХГБХХ-ээс гурван сая дахь иргэн болон түүний үе чацуутануудыг алдаршуулах ажлын хүрээнд олон нийтийн санал асуулга авч үүнээс аймгийн зарим байгууллага уг арга хэмжээг дэмжин оролцсон юм.
Тодруулбал Монголын эм импекс концерний Архангай аймгийн эм хангамж компани, Европарм ХХК-ны Архангай аймгийн эм ханган нийлүүлэх төв, Монфа ХХК-ны Архангай аймаг дахь эм ханган нийлүүлэх төв, Монос фарм ХХК-ны Архангай дахь салбар нарын зүгээс хүүхэд бүрт өлгийний иж бүрдэл, “Бүрэн-Ар” ХХК хүүхдүүдэд живх, Уламбаяжихуй ХХК, Тэргүүн Ар ХХК, “Хонгор Мөнх Уянга” ХХК нар сар шинийн тавгийн идээгээр бэлэг барьжээ. 
Архангай аймгаас тодорсон Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн Б.Батхаан хүүд гардуулах хоёр өрөө байрыг Архангай аймагт анх удаа баригдаж буй бэлэгшээлийг бодож 10 давхар барилгаас сонголт хийлгэх ажээ.
Харин тухайн барилгыг барьж буй “Арвай хээр хурд” ХХК-ны зүгээс гал тогооны иж бүрэн тавилгыг байрлуулж өгөх юм.


Аймгийн Засаг даргын 2015 оны а/17 тоот захирамжаар ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллав.
Архангай аймаг 3 сая дахь иргэн, түүний үе чацуутныг алдаршуулах ажлын хүрээнд:
1. 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая дахь иргэнийг өөрийн аймагтаа төрөхийг билэгдэж, мөсөн хотхон байгуулсан.
2. Байгууллага, олон нийтийн санаачлагыг өрнүүлснээр “Бүрэн ар” ХХК өөрийн аймгийн 8 хүүхдийн 1 сарын хэрэглээний живх, “Амтлаг”, “Гост трейд”, “Тэргүүн-ар”, “Хонгор мөнх уянга” гэсэн байгууллагууд үе чацуутны 8 өрхөд цагаан сарын тавгийн идээ бэлэглэхээр болов.
3. Хүүхдүүдийг алдаршуулах зурагт самбарыг хийлгэж, ЗДТГ, Нэгдсэн эмнэлэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс гэсэн 3 байгууллага дээр байршуулж, сурталчиллаа.
4. 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн Баянбат овогтой Батхааны гэр бүлд орон нутгаас 2 өрөө байр бэлэглэхээр төлөвлөж байна.
5. Эдгээр хүүхдэд сумын Засаг дарга нар өлгий, аймгийн Засаг даргын зүгээс өргөмжлөл, гарын бэлэг өгүүлэхээр бэлтгэж ажил хийгдсэн.
6. Үе чацуутнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2 дугаар сарын 11-нд зохион байгуулахаар төлөвлөж, хийж гүйцэтгэсэн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%