Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга сар шинийн босгон дээр нутагтаа ирлээ.

2015-02-11

Монгол улсын их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва сар шинийн босгон дээр нутагтаа ирж ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байгаа билээ.
Гишүүн Д.Тэрбишдагвыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.

Гишүүн хэлэхдээ: Архангай аймаг ялангуяа Цэцэрлэг хот маань өнгө нэмж, сүр жавхаатай бахархал төрүүлэм сайхан хот болжээ.
Маш их өөрчлөлт, сайн сайхан өөрчлөлтөнд миний бие тун их сэтгэл өндөр байна. Уулзалт хийгээд урд сумдаар явж байхад нутгийн иргэд аймгийнхаа хийж хэрэгжүүлж буй ажил үйлсэд ам сайтай байна. 
Шинэчлэлийн Засгийн газрын үед Н.Алтанхуяг сайд Архангайд ирсний дараа сайн ажил бүр дээр Архангайг жишээ авч ярьдаг байлаа. 
Аймгаас гарсан хоёр гишүүн, Архангайн гаралтай сайд, гишүүд, аймаг удирдаж буй одоогийн удирдлагууд их сайн гар нийлж нутгаа ийм сайхан болгосонд сэтгэл их өндөр байна гэлээ. 
Цаашдаа Архангай нутгийнхаа хөгжлийн төлөө залуу дарга нараасаа их зүйлийг хүлээж байна хэмээгээд Цэцэрлэг хотын бүтээн байгуулалт, шөнийн Цэцэрлэг хоттой танилцахаар гарлаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%