Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хурдан морины хаврын бүсийн уралдааны тов тогтлоо.

2015-02-06

Аймгийн Морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчид 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, хаврын бүсийн уралдааны товыг тогтоолоо.

Хаврын тэргүүн сарын шинийн 4 буюу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Азарга, Их нас, Соёолон насны баруун бүсийн уламжлалт уралдааныг “Булган суманд”, Хаврын тэргүүн сарын шинийн 6 буюу 2015 оны 02 дугаар сарын 24 –ний өдөр Азарга, Их нас, Соёолон насны зүүн бүсийн уламжлалт уралдааныг “Хашаат суманд”, Хаврын тэргүүн сарын шинийн 10 буюу 2015 оны 02 дугаар сарын 28 –ны өдөр Азарга, Их нас, Соёолон насны төвийн бүсийн уламжлалт уралдааныг “Батцэнгэл суманд”, Хаврын тэргүүн сарын шинийн 15 буюу 2015 оны 03 дугаар сарын 05-ны өөр Азарга, Их нас, Соёолон насны шилмэл морьдын уралдааныг Цэнхэр “Өргөөтийн тал”-д тус тус зохион байгуулахаар тогтсон байна.

Хурдан морины уралдааныг бэлтгэл, зохион байгуулах комисст аймгийн Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга /Д.Отгонбат/, Цагдаагийн газрын дарга /Р.Болдбаатар/, Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга /Ч.Баасан/ нар орсон байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%