Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГААС ТОДОРСОН УЛСЫН САЙН МАЛЧИН С.БАТМӨНХ

2015-02-16

Модон морин жилд Монгол улсын хөдөө аж ахуйн салбар тэр дундаа уламжлалт мал аж ахуй маань өсөн дэлгэрсэн амжилттай жил байлаа. Архангай аймаг улсдаа хамгийн олон мал тоолуулсан амжилтаа энэ жил бататгатгасан төдийгүй хамгийн олон “Улсын сайн малчин”-ыг төрүүллээ. 

Улсын хэмжээнд 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар шалгаруулснаас Архангай аймагт найман сайн малчин тодорсон байна. 
Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн малчин Содномын Батмөнх хонин жилийн босгон дээр Улсын сайн малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. 
Тэрээр 1980 оноос эхлэн мал маллаж ирсэн бөгөөд эдүүгээ 1000 гаран толгой малтай. Мал сүргийн зонхилох хувийг хонин сүрэг эзлэж байна. 
Батмөнхөөс нутгийн ард иргэд төдийгүй хил залгаа нутгийн малчин иргэд мал сүргийн отор нүүдлийн давуу талын тухай сургаал зөвлөгөө үргэлж авдаг байна. Учир нь Батмөнхийн гэр бүл 14 жил дараалан оторлон өвсний шимтэй, усны тунгалаг газар мал мүргээ өсгөн үржүүлж иржээ.
Тэрээр энэ жил 53 настай бөгөөд таван хүүхдийн эцэг юм.

Хашаат сумаас тодорч буй хоёр дахь Улсын сайн малчин нь С.Батмөнх юм. Батмөнхөд хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардуулахаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, сумын Засаг дарга Б.Гэрэлт-Од тэргүүтэй албаны хүмүүс ажиллалаа.


Улсын сайн малчин болсон С.Батмөнх нь 1987 онд “Мэнд сүрэгтэн”, 1988 онд “Мянган сүргийн тэргүүн мөнгөн төлийн эзэн” , 1996 онд сумын, 1999 онд аймгийн “Сайн малчин”-аар тус тус шалгарч байжээ. Хотонт үржлийн хэсгийн илүү нугаламт, Сүхбаатарын Эрдэнэцагааны Үзэмчин хониор хонин сүргээ, Сэлэнгэ үүлдрийн бух ашиглан үхэр сүргээ, нутгийн шилмэл ухнаар ямаан сүргээ сайжруулан улмаар өсвөр насны хээлтүүлэгч бойжуулан малчдад нийлүүлж байна. Малгүй болон цөөн малтай өрхүүдийг малжуулахад анхаарч, дэмжих зорилгоор сумынхаа дөрвөн малчдад тус бүр 15-20 толгой бог мал олгосон. 
2013 оноос эхлэн Улаан загалмайн нийгэмлэгийн онцгой гишүүнээр элсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эхчүүдэд тусалсаар ирсэн байна. Мөн гэрийн эзэгтэйд хүндэтгэл үзүүллээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%