Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол улсын тэргүүний сумаар Архангай аймгийн Эрдэнэмандал сум тодорлоо.

2015-02-16

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар “Монгол Улсын тэргүүний сум”, “Монгол Улсын хамгийн олон малтай сум”, “Монгол Улсын хамгийн олон хоньтой” сум тодотголт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын алдар гавьяагаа тэмдэглэх баяр наадамд оролцож, эрдэнэмандалчуудад халуун талархал илэрхийлсэн.


Арын хангайн өвгөн уулс өвөрлөн дүнхийж, Архангай нутгийн зон олон өнөтэй сайхан өвөлжиж байна. Монгол Улсын төр, засгийн мялаалгын хуртай зэрэгцэн байгаль ээж мөн хураа илгээсэн нь шинэ сарын өмнөхөн буянт сүргийг маань давхар шагнасан сэргээш боллоо хэмээн ард олон бэлгэшээж байлаа.  Монгол хүний хөдөлмөр, ухаан дундаршгүй байж, монгол малын буян өнөд арвижин дэлгэрэх болтугай.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%