Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАЗАН КЛОНК АШИГЛАЛТАНД ОРЛОО

2015-02-27

Архангай аймгийн Цэцэрлэг хотод хийн шингэрүүлсэн түлш буюу ГАЗ-ын клонк ашиглалтанд орж орон нутгийн иргэдэд ахуйн хэрэглээний болон автомашины газаар үйлчилж эхэллээ.
Аймгийн удирдлагууд Дашваанжил компанид хүсэлт тавьж улмаар дээрх компани Цэцэрлэг хотод үйл ажиллагаагаа явуулаад хагас сар болж байна.
Орон нутгийн болоод Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх Хөвсгөл, Завхан, Увс аймгууд руу зорчих автомашинууд уг газраас хотын үнээр хийн түлшээ авч байгаа юм байна.
Тодруулбал 1 литр хийн шингэрүүлсэн түлш 1320 төгрөгийн үнэтэй байгаа бол ахуйн хэрэглээний газ 3000 төгрөгөөр худалдаалагдах ажээ.
Архангай аймаг “Ногоон хөгжлийн загвар аймаг” болох зорилтоо Монгол улсын Засгийн газарт уламжилж улмаар Ногоон хөгжлийн таван аймгийн нэг болж хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд байгальд ээлтэй технологийн дэвшлүүдийг орон нутагтаа хэрэгжүүлж, дэмжин ажиллах бодлого баримталж байна. 
Хийн шингэрүүлсэн түлшний клонк болон ахуй хэрэглээний газ борлуулдаг газартай болсноор цаашид эмнэлэг, цагдаа, такси үйлчилгээний машинуудыг газын машин болгох ажлууд шат дараатай хийгдэх аж.
Иргэдийн эдийн засгийн эргэлтэнд ч хэмнэлт үүсэх боломж үүсч байгаа юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%