Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд орлоо.

2014-12-26

Архангай аймгийн Батцэнгэл сумын эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтанд оров.
Батцэнгэл сум 3670 гаруй хүн амтай, 1140 өрхтэй. Энэ сумын хүн амын эрүүл мэндийн манаанд зогсдог эмч ажиллагсад 10 хүний ортой хоёр давхар шинэхэн байрандаа нүүн орлоо. 
Тууз хайчлах торгон мөчтэй давхцан Батцэнгэл сумын Дэл багийн иргэн амаржиж дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авлаа.
Ээж, охины биеийн байдал маш сайн байна. 

Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд Батцэнгэл суманд ажиллахдаа эрүүл мэндийн төвийн нээлтэнд оролцлоо.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ эрүүл мэндийн төвийн барилгын нээлтэнд хэлсэн үгэндээ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор нарт тусгайлан талархал илэрхийлье. Аймаг суманд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын төсвийг амжилттай шийдснээр богино хугацаанд бүтээн байгуулалтууд ашиглалтанд орж байна гэлээ. Тэрээр мөн Эрүүл мэндийн сайд байхдаа энэхүү барилгыг анх санаачилсан С.Ламбаа гишүүнд Батцэнгэлчүүдийн өмнөөс талархал дэвшүүлсэн юм.

Анх 1937 онд бага эмч Бадам туслах ажилтны хамт дөрвөн ханатай гэрт эмнэлэгийн үйлчилгээг хүргэж байсан бол эдүгээ 31 эмч ажиллагсадтайгаар сумын нийт хүн амд эмнэлэгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж байгаа аж.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%