Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭНЭ ОНД “ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ” УРИАН ДОР ХҮН РҮҮГЭЭ ЧИГЛЭЖ АЖИЛЛАНА

2015-03-04

Архангай аймаг модон морин жилд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Бид анхны гэж болох тодотголтой олон ажлуудыг хийсэн. Тухайлбал, 2014 оныг “Бодит ажил-Бодит үр дүн”-гийн жил болгон зарлаж энэ хүрээнд гурван гол ажлыг хийж гүйцэтгэлээ.

Нэгдүгээрт: Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай нэг цэг дээрээс хүргэх үүднээс сум бүрт “Нэг цэгийн үйлчилгээ”-г байгуулсан. Энэ нь төрийн бүх үйлчилгээг иргэдэд нэг дороос хүргэнэ.


Хоёрдугаарт: Иргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангах зорилгоор сум бүрт “Ахуй үйлчилгээ”-г байгуулсан. Эндээс иргэд нэг хаалгаар ороод үсээ засуулдаг, гутлаа янзлуулдаг, хувцсаа оёулдаг, гоо сайхны үйлчилгээ, халуун ус, электрон барааны засвар \гар утас, цахилгаан хэрэгсэл\ зэргийг нэг цэг дээрээс авдаг болсон юм.

Гуравдугаарт: “Нэг сум нэг брэнд бүтээгдэхүүн” гэдгийг энэ онд бий болгож чадсан. Сум бүр өөрсдөө шилдэг нэг бүтээгдэхүүнээ стандартын өндөр түвшинд үйлдвэрлэж нэрийн хуудас болгосон. Энэ бас нэлээд бодитой ажил болон хэрэгжиж үзэсгэлэн, яармагт амжилттай оролцоод байна.



Энэ онд Архангай аймаг хөгжлийнхөө суурийг нэлээд амжилттай тавьж чадсан гэж бодож байна. Учир нь бид аймгийн төв болох Цэцэрлэг хотын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдэж чадлаа.


Ингэхдээ дэд бүтцийн төлөвлөлтөө ойролцоогоор 40-50 мянган хүн оршин суух томоохон суурингийн хэмжээнд хийсэн. Нэг цэгээс нөгөө цэг, гэр хорооллуудыг холбосон зам, уулзвар тойрог, замын хөдөлгөөний гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг суурилуулж байрлуулсан байгаа. 


Мөн зам нь явган хүний болон дугуйн замтай. Зам доогуураа дэд бүтцийн сувагчлалуудыг шийдэж өгсөн. Үүнээс гадна гэр хорооллын иргэдийг дулааны шугам сүлжээнд холбосон. Ийм амжилтын жил бол 2014 он байсан.


-Цэцэрлэг хотын хүн ам өсөж байна.

-Одоогийн байдлаар үндсэн тооллогоор Цэцэрлэг хотод 22 мянга орчим иргэн амьдарч байна. Гадны иргэдээ оруулбал бараг 25 мянга хүрч байгаа. Бид цаашид Архангай аймгаас шилжин авдаг биш Архангай аймаг руу шилжин ирдэг болгохын төлөө анхаарлаа хандуулж ажиллах болно.

-2015 оны зорилт "Иргэн таны төлөө" уриатай ажиллаж байна.

-Бид 2015 оныг илүү хүнрүүгээ чиглүүлж “Иргэн таны төлөө” уриатай ажиллахаар ИТХ-аар батлуулан ажиллаж байна. Юуны өмнө хүүхдээсээ эхэлж Цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ. Ингэхдээ захын хорооллуудад болон шинээр баригдаж буй орон сууцнуудын нэг давхарт цэцэрлэг барихаар төлөвлөж байна. Түүнчлэн төрийн үйлчилгээг сумын иргэдэд хүргэх зорилгоор “Явуулын үйлчилгээний машин”-тай болоод байна. Эндээс эрүүл мэнд, халамж, даатгал, татвар зэрэг бүх төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх болно.

-Архангай аймагт шинээр байгуулагдаж буй “Булган хангай” хороололд орон сууц нэлээд баригдлаа.

-“Булган хангай” шинэ хорооллын ажил ид дундаа явж байна. 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд одоогоор 700 айлын орон сууц баригдаж 50 хувьд нь оршин суугчид орсон. Хөнгөлөлттэй нөхцөлөөр ихэнх нь орж байгаа.

-Архангай аймаг хоёр жил дараалан улсдаа малаараа тэргүүллээ.

-2014 онд малчин түмэн маань мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, Архангай аймаг хамгийн олон малтай аймаг /4 сая 192 мянга/ гэдгээ нотолж хоёр жил дараалан улсдаа тэргүүллээ. Түүний дотор хамгийн олон үхэр, хонь тоолуулсан. Ингээд улсын сайн малчин 8, аймгийн сайн малчин 101 төрсөн.

Мөн малаас гадна хүн ам нэлээд өсч 92 мянга гараад байгаа. Гурван сая дахь иргэний чацуутнаар хамгийн олон нь Архангай аймгаас төрсөн бөгөөд нийт 181 хүүхдийн 8 нь манай аймгаас мэндэлсэн. Бид гурван сая дахь иргэндээ Засгийн газраас өгсөн эрхийн дагуу хоёр өрөө байр бэлэглээд байгаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%