Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэсэр багшийн шавь Цорж Санжжавын шүтээн бие одоогоор нутагтаа ирээгүй байна

2015-03-03

Хоёр зуугаад жилийн настай нэгэн үл таних эрэгтэй хүний занданшуулсан шарил Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрээс олдож дэлхий нийтийг анхаарлыг татаад байв.

Тэгвэл тэрхүү шарилыг бурханч лам Г.Пүрэвбат тэргүүтэй ажлын хэсэг гарч шинжлэн судалснаар Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт орших Гэсэр ламын шавь Цорж Санжжавынх болохыг тогтоосон юм. Уг занданшуулсан шүтээнийг /хүндэтгэсэн нэр/ хулгайлсан сэжигтэнг одоогоор Цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.


Ингээд энэ талаар болон цаг үеийн асуудлаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

- Архангай аймгийн Цахир сумаас алдагдсан Занданшуулсан шүтээний асуудал нэлээд нам жим болчихлоо. Энэ шүтээн маань одоогоор хаана байгаа вэ?

- Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Содномдаржаа уулын хэцэд ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн алдаршсан Гэсэр багш болон түүний хоёр шавийн хамтаар оршоосон бунхан байдаг. Энэхүү шүтээнийг үл бүтэх этгээд хулгайлж Улаанбаатар хотруу аваачсан байсныг цагдаа, хуулийн байгууллага сайн ажиллаж илрүүлж чадлаа. Ингээд Засгийн газраас ажлын хэсэг гаргаж ажиллаж байна. Одоогоор Гэсэр багшийн шавь Цорж Санжжавын шүтээн бие Улаанбаатар хотод бий.

- Шүтээн биеийг нутагт нь хэзээ эргүүлэн залах вэ?

- Одоогоор цагдаагийн байгууллага сэжигтэнд эрүү үүсгэн шалгаж байна. Энэ асуудлыг шийдтэл нь шүтээн биеийн хөдөлгөж болохгүй гэсэн. Энэ дагуу бид нутагтаа авчирч эргэн залаагүй байгаа. Удахгүй Цахир сумын захиргаа, аймгийн Нутгийн зөвлөл Улаанбаатар хотод хуралдаж хэрхэн яаж авч ирж залах вэ гэдгийг хэлэлцэнэ. Мөн Бурханч лам Г.Пүрэвбат тэргүүтэй хүмүүс судалж байна. Энэ шүтээн бие маань хэв загвар нь алдагдаагүй байгаагаараа гадны нөлөөнд авталгүй хадгалагдаж үлдсэн төдийгүй бурхан болох шатандаа яваа гэж тэд хэлсэн. Энэ сайхан шүтээнийг маань буруу гартнууд авсан хэдий боловч даруй илэрч, хил давахаас нь өмнө буцаан авчирч чадсанд л бид баяртай байна.

- Хэрэг шийдэгдтэл Улаанбаатар хотноо байх хэрэг үү?

- Тийм. Шүтээн бие маань одоогоор Улаанбаатар хотын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд байгаа.

- Шарил хадгалагдаж байсан газрыг хүмүүс ихэд өвөрмөц газар байдаг гэх юм. Газар зүйн байрлал, цаг агаарын хувьд ямар онцлогтой вэ?

- Өвгөн Гэсэр лам болон түүний хоёр шавийн шарилыг Хөх нуурын эх далайн төвшнөөс дээш 2600 гаруй метр өндөр Содномдаржаа уулын таг дээр бунхалсан байдаг. Энэ нь Цахир сумын төвөөсөө 40 км-ийн зайд оршдог уул юм. Тэр газар нь манай аймгийн хойд зүгт орших тул зун нэг их халдаггүй, өвөл нэг их хүйтэрдэггүй, ерөнхийдөө сэрүүвтэр нутаг. Мөн тэнд ялаа батгана, шавьж хорхой тун ховор үзэгддэг. Тиймээс шарил маань байгаагаараа ийм сайхан хадгалагдаж ирсэн байна гэдгийг судалсан хүмүүс хэлж байгаа юм.

- Эдгээр шүтээн бие олон нийтэд ил болохоос өмнө аймаг, орон нутгийн зүгээс анхаарч ажиллаж байсан зүйл байгаа юу?

- Бид эдгээр шүтээнийг Архангай аймгийн Есөн гайхамшгийн нэгд оруулсан байсан. Мөн олон нийтэд шүтээн болгох асуудлаар урьд нь бурханч лам Г.Пүрэвбат багшид уламжилж байсан юм. Гэхдээ тэр үед цаг нь болоогүй байсан юм байлгүй. Шийдэгдээгүй явсаар өдий хүрсэн ч цаг нь болоод олон нийтэд өөрийгөө таниулах гэж сая илэрсэн болов уу гэж бэлэгшээн харж байгаа. Үүнээс биш буруу номтнууд авчихлаа гэж бодохгүй байна. Бид занданшуулсан шарил олдлоо гэх мэдээллээр аймгийн цагдаа, тагнуулын хэлтсээс хүн томилж шалгуулсан. Гэвч нутгийн ард түмэн хөндөгдөөгүй байна гэсэн юм. Гэтэл гурав хоногийн дараа Цахир сумаас нөгөө этгээд авсан болж таарч ахин нарийвчилсан үзлэг хийлгэсэн. Мөн Гэсэр багшийнхийг ч бас шалгуулсан. Харин ингэхэд байгаа гэдэг нь тогтоогдсон. Тэрхүү шүтээнүүдэд хамаагүй хүрч болдоггүй учраас өнгөц харахад бол мэдэгдэхгүй. Мөн эхний удаа шалгахад сэжигтэн этгээд урьдын хэвэнд мэдэгдэхээргүй болгож янзалсан байсан.

- Уг шүтээн бие нэгэнт илэрсэн тул Итгэлт хамба шиг олон нийтийн мөргөлийн газар болговол зөв гэх хүмүүс олон байна. Энэ талаар ажлын хэсэгтэй ярилцсан уу?

- Бид энэ талаар одоо ярьж эхлээд байгаа юм биш. Аймгийн удирдлага болсноосоо хойш \2012 оноос хойш\ ярьж байна. Г.Пүрэвбат багшид “та нэг ирээд эдгээр шарилуудыг үзээд өгөөч, ямар шатандаа явж байна” гэх саналыг тавьж байсан. Мөн мал шөргөөх болон байгалийн жамаар гадна талынх нь мод ховхорч хугарч унасныг нутгийнхан чулуугаар хашаалт хийж зассан. Үүнийг бас зөв буруу эсэхийг үзээд өгөхийг ч уламжилсан юм. Түүнчлэн олон нийтэд хэрхэн шүтээн болгох вэ, шүтээн болгож олон нийтэд мөргөл үйлдүүлж болох уу зэргээр ярилцаж байсан л даа. Одоо нэгэнт тив дэлхийн анхаарал татсан учир олон нийтийн шүтээний газар болгож болох байх гэж бодож байгаа. Үүний төлөө хичээж ажиллана гэж хэлмээр байна.

- Гэсэр багш болон түүний хоёр шавийн талаар товч мэдээлэл өгөөч?

- Гэсэр багшийн хувьд хойд зүгийн буюу Хөвсгөл нутгийн хүн. Тэрээр Архангай аймгийн буюу хуучнаар Далайчойнхор вангийн нутагруу орж ирж буй албин чөтгөр, ад зэтгэрийг хааж, түүнээс ард олныг хамгаалж байхын тулд тус газар өөрийгөө оршоохыг гэрээсэлсэн байдаг. Энэ захисных нь дагуу түүнийг Содномдаржаа уулан дээр залсан түүхтэй. Харин сүүлд шавь Цорж Санжжав нь өөд болохдоо өөрийгөө багшийнхаа дэргэд оршоохыг гэрээсэлснээр шавь нар нь мөн түүнийг тус газарт бунхалсан гэдэг. Олон жил энэ байдлаараа хадгалагдаж ирсэн нь эрдэм чадал, номтой хүмүүс байсан тул ард түмнээ хамгаалахаар газар усаа зөв сонгож байрласантай нь холбоотой болов уу. Их ухаантнуудын маань агуу ухаан өнөөдөр харагдаж байна. Г.Пүрэвбат ламын ярьсанчлан хэдийгээр сүнс нь халиад явсан ч бие нь ариусан шүтээн болж үлдэх ийм л агуу лам багш нар байж.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%