Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Баруун-Урт сумын ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан боллоо.

2015-03-06

Өчигдөр Баруун-Урт сум11045773_932039906841113_1628047013_oын ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болж 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.

Тус хурлаар сумын төсвийн орлого, зарлага, тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутаг хөгжүүлэх сан гэсэн үндсэн 4 асуудлыг хэлэлцсэн.

Аймгийн ИТХ-ын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн тогтоолоор Баруун-Урт сумын орон нутгийн хөгжлийн сан олгох орлогын шилжүүлэг батлагдсан дүнгээс 37.49% буюу 224,636.4 мянган төгрөгөөр буурч байгаатай холбогдуулан орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд өөрчлөлт орж энэ онд 13 төрлийн ажил хийгдэхээр батлагдлаа.

Үүнд :

  1. Багийн хашаа гудамж цэгцлэх
  2. Тоглоомын талбай барих
  3. Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих
  4. СӨХ байгуулахад дэмжлэг үзүүлэх
  5. Элит хороолол
  6. Багийн өдөрлөг зохион байгуулах
  7. ГХУСэргийлэх үйл ажиллагааны зардал
  8. Хогний менежментийг сайжруулах
  9. Гар худагт дэмжлэг үзүүлэх
  10. Зөөврийн угаалгын ванн
  11. Нийтийн эзэмшлийн орон сууцнуудын дундах талбайн тохижилт
  12. Эрүүл мэндийн салбарт дэмжлэг
  13. Иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийх.   Дашрамд дурдахад тус сумын ЗДТГазар жил бүр иргэдээсээ орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг авдаг билээ. 2013 онд “Хотын хөгжилд иргэдийн орйн их санал авсан ажлууд юм. олцоо” нэртэй санал асуулгыг айл, өрх бүрээр саналын хуудас тараан авч байсан бол 2014 онд “Иргэдийн оролцоотой төсөв” санал асуулгыг 7 газарт саналын хайрцаг байрлуулан 1 өдрийн турш иргэдээсээ авсан.
  14. Дээрх 13 нэр төрлийн ажил нь “Иргэдийн оролцоотой төсөв-2015″ санал асуулгаар иргэдээс хамгийн олон санал авсан ажлууд юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%