Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Удирдлагын багийг чадавхижуулах нь сургалт болно.

2015-03-06

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын бизнесийн зөвлөх үйлчилгээний MIND UPDATE институттэй хамтран “Сүхбаатар аймгийн удирдлагын багийг чадавхижуулах нь” сэдэвт сертификаттай сургалтыг хөнгөлөлттэй нөхцлөөр зохион байгуулах гэж байна. MIND UPDATE институт нь сургалт, судалгаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд энэ удаагийн сургалтын 3 өдөр зохион байгуулах юм байна. Мөн  Сүхбаатар аймгийн хүүхэд залууст зориулж Залуу хатагтай ноёдын сургуулиас ээлжит хөтөлбөрт сургалтаа зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар өсвөр үеийн хүүхэд залуус өөрийгөө илэрхийлэх чадварт бүрэн төгс боловсорч, бусадтай харилцах харилцаа хандлагыг эерэг нөхцөлд дээшлүүж, сурч боловсроход цэгцтэй ур чадварт суралцана. Тус хөтөлбөрт 9 наснаас дээш настай хүүхдүүд хамрагдах боломжтой ба өдөрт 4 цагыг мэргэжлийн багшийн тусламжтайгаар хөгжилтэй, нээлттэй шинэлэг орчинд суралцах юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%