Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРЫН САЙХАН ХАНГАЙН "НҮҮДЭЛ-2015" ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-03-07

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 7,8-ны өдрүүдэд “Нүүдэл-2015” шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.


Архангай, Өвөрхангай, Удаанбаатар, Эрдэнэт, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан зэрэг аймгуудаас нийт 208 шатарчин уг тэмцээнд оролцов.
Тэмцээний санаачлагчаар Монгол улсын зөвлөх инжинер Ч.Түмэнбаяр, хамтран зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ЗДТГ, аймгийн БТСГ болон I сургуулийг 1978 онд төгссөн 10А ангийн хамт олон зохион байгуулсан байна.
Ивээн тэтгэгчээр “Хануй ач” ХХК, “Нэхээсгүй эдлэл” ХХК, “ЕСБ” ХХК, “МННС” ХХК-иуд ажиллажээ.
Чансаа ахиулж, цол авах боломжтой томоохон тэмцээн хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаад мөн их мастер, олон улсын мастер, сонирхогчдын улсын болон дэлхийн аваргуудтай тоглоно гэдэг том боломж хэмээн оролцогчид онцолж байлаа.
Тэмцээнд оролцогчдоос хамгийн залуу нь зургаатай, хамгийн ахмад нь 81 настай оюуны тамирчид байв.
Залуу тоглогчдод туршлага болсон, орон нутагт сүүлийн жилүүдэд болж байгаагүй том тэмцээнд хүрэлцэн ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа 18 настай сонирхогчдын шатрын дэлхийн аварга н.Билгүүн хүү хуучилж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%