Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО

2015-03-10


2013 оноос эхлэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвөлгөөнийг аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас өдгөө 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаад байгаа билээ. 

Төлөөлөгчдийн зөвөлгөөнийг улирал тутамд шинэлэг байдлаар зохион байгуулдаг. Энэ удаагийн Төлөөлөгчдийн зөвөлгөөнд Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, газрын харилуаа барилга хот байгуулалтын газар зэрэг нийт 14 хэлтэс, агентлагууд Төлөөлөгчдөд мэдээлэл өгч ажиллалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%