Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангай аймгийн Ирээдүй цэцэрлэг "ТААТАЙ ОРЧИН" уралдаанаа дүгнэлээ

2015-03-11

Архангай аймгийн хүүхдийн Ирээдүй цэцэрлэг цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд хүүхэд нэг бүрийн бие даасан байдлыг тоглонгоо хөгжүүлэх нөхцлөөр хангаж, эцэг эх багш хүүхдүүдийн хамтын холбоог бэхжүүлж байна.


            Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын а/240 дугаар тушаалаар батлагдсан цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгээс нийт зургаан бүлгийн багш хүүхэд эцэг эхчүүдийн дунд “Таатай орчин” болзолт уралдаан зарлаж, хоёр сарын дараа эцсийн дүнг нэгтгэн шалгаруулсан байна. 


            Уг уралдаан нь багш эцэг эхчүүд хамтран цэцэрлэг, анги танхимын орчин нөхцлийг сайжруулах, хүүхдүүдэд шинэ тоглоом наадгайг өөрсдийн нөөц бололцоогоор бүрдүүлж өгөх юм.


            Тус цэцэрлэгийн зургаан бүлгийн багш нар болоод хүүхдүүдийн эцэг эхчүүд анги тус бүрт эмийн сан, дэлгүүр, соёлын төв, үсчин зэрэг үйлчилгээнүүдийг сэдэвчлэн бүтээж өгснөөс гадна гал тогоо, зочны өрөө, байгалийн булангуудыг гар доорх материал, тоглоом наадгайгаар орлуулан бий болгожээ.


            Энэ нь хүүхдүүдэд цэцэрлэгтээ дур сонирхолтой болох, шинэ зүйлд дасан зохицох, нийгмийн амьдралд тоглонгоо суралцах том боломжийг олгож байгаа юм.

            Уралдааныг эрүүл ахуй аюулгүйн шаардлага, хүүхэд бүрийн хөгжлийг хангасан эсэх, гоо зүйн шаардлага, эцэг эх, ажиллагсдын дэмжлэг зэрэг долоон шалгуураар дүгнэснээс нэгдүгээр байранд Ж.Дэлгэрмаа багштай Хараацай бүлэг шалгарч өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр шагнагдсан байна.

 
            Багш нарын арга зүй, хүүхдүүдтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүдийнхээ оролцоог ямагт чухалчилдаг. Аймаг орон нутагт гаргаж буй манай цэцэрлэгийн амжилт бол дан ганц багш, хүүхэд биш бид бүхний хамтын ажиллагаа юм.


            Бусад цэцэрлэгүүд цөм хөтөлбөрийн хүрээнд ажлаа төлөвлөж эхэлж буй бол манай цэцэрлэг бэлтгэл ажлаа ийнхүү амжилттай эхлүүллээ. Ирэх 9 дүгээр сарын нэгэнд хүүхдүүдээ илүү тохилог сайхан орчинд сурч, төлөвшүүлэх болноо хэмээн цэцэрлэгийн удирдлагууд хэлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%