Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ӨГИЙ ЦОМ-2015" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2015-03-13

Архангай аймгийн Өгийнуур суманд "Өгий цом-2015" тэмцээн 3 дугаар сарын 14-нд зохион байгуулагдана. Арга хэмжээний гол зорилго гэвэл зүй зохистой загасчиллыг олон нийтэд ойлгуулах, Өгий нуурыг цаашид хэрхэн хамгаалах талаар төрийн бодлогын түвшинд асуудлыг боловсруулах явдал аж.

Загасчлах спортын нэг онцлог нь авласан загасаа алж ашиглах бус харин амьдаар нь буцаагаад усанд нь тавихад оршдог. “Өгий цом-2015”-ын үеэр үүнийг хүмүүст загасчид маань биечлэн үзүүлнэ гэж “Өгий сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнхсайхан, Х.Ганбаатар нар ярьж байна.

“Өгий сан”-гийн санаачлан зохион байгуулах “Өгий цом-2015”-д Монголын засагчлах спортын холбоодын нэгдэл, Монголын Флай фишинг холбоо зэрэг төрийн бус байгуулагууд хамтран ажиллах ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%