Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

НИЙТИЙН АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ОНОВЧТОЙ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛСЭН СУМДЫГ ШАГНАЛАА

2015-03-10

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 279 дугаар тогтоол, аймгийн Засаг даргатай 2014 онд байгуулсан хамтран ажиллах гэрээг амжилттай хэрэгжүүлэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц нийтийн ахуйн үйлчилгээг оновчтой зохион байгуулан, ажлын байрыг шинээр бий болгосон дараах сумдын Засаг дарга нарыг шагнаж урамшууллаа.
Үүнд: 1 байранд Цэнхэр сумын засаг дарга Б.Батжаргал
         2 байранд Чулуут сумын засаг дарга Л.Ганбаатар
         3 байранд Ихтамир сумын засаг дарга Д.Хүрэлшагай нар шагнагдлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%