Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хяналтын камер суурилуулах тухай

2015-03-09

Сүхбаатар аймгийн ИТХ-ын хурлаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг өөрсдийн хөрөнгөөр байгууллагын дотор тал болон гадна орчинд хяналтын камер суурилуулан  ажиллуулахыг үүрэг болголоо. Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд хяналтын камер суурилуулахдаа Монгол улсын MNS 6423:2013 /барилга орон сууц, гудамж талбайд тавих хяналтын ерөнхий камер, ерөнхий шаардлага/ стандартыг мөрдөж ажиллана.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%