Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2015-03-17

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            Нэг. “АРХИГҮЙ – СҮХБААТАР” хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

            Хоёр. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, сумдын хэмжээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган, биелэлт үр дүнг тооцож ажиллахыг Аймгийн засаг дарга /Ж.Батсуурь/, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, албан байгууллага, аж ахуй нэгжийн дарга эрхлэгч, орон нутгийн хэвлэл мэдээллийн албаны дарга нарт тус тус үүрэг болгосугай.








ДАРГА                                П.МӨНХЖАРГАЛ













 
D:My Documents /A-4 doc/





Аймгийн ИТХ-ын  Тэргүүлэгчдийн        сарын                                                                                                              өдрийн   тоот тогтоолын хавсралт

Архигүй Сүхбаатар” хөтөлбөр
    Нэг. Нийтлэг үндэслэл
“Архигүй Сүхбаатар” хөтөлбөр нь Монгол улсын үндсэн хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжууд, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага “Архигүй монгол” уриалга, Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас “жишиг аймаг” болох зорилтын хүрээнд ард иргэдээ архигүй эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг нэмэгдүүлж, архидан согтуурахтай тэмцэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ.
Монгол улсын насанд хүрсэн нэг хүнд 48,5 литр архи ноогддогийн сацуу нийт насанд хүрсэн хүн амын 51,2% нь архины хамааралд өртөж, эрэгтэйчүүдийн 22%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэн болсон нь мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдсон.
Сүхбаатар аймгийн хэмжээнд сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс согтуугаар гэмт хэрэг үйлдэгсэд 2011 онд 32,7%, 2012 онд 27,7%,  2013 онд 39,8% болж өссөн байна. Мөн 2012 онд нийт гарсан захиргааны зөрчлийн 288 буюу 39,8%, 2013 онд гарсан захиргааны зөрчлийн 937 буюу 24,4% нь гэр орондоо агсан согтуу тавьсан зөрчил эзлэж байгаа бөгөөд энэ нь 30,7%-аар өмнөх  оноосоо өссөн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өсөж байгаа нь архинд донтох өвчин эмгэгшин хүндэрч нийгмийн сөрөг үзэгдэлүүдийг бий болгож, гэр бүлд айдас төрүүлж, салалт, сэтгэл санааны дарамттай нөхцөлд оруулж архины хараат байдал гэр бүлийг дарангуйлж байна.
Архинд донтох өвчтэй болон архидан согтуурч байгаа иргэдийн дийлэнх нь ажил хөдөлмөр хийх насныхан байгаа нь аймгийн хөгжил дэвшилд ажиллах хүчний хомстол, боломж, хөдөлмөрийн нөөцийн алдагдал бий болгож байна. 
Архидалттай тэмцэнэ гэдэг нь зөвхөн архи согтууруурах ундаа, архинд донтох өвчинд нэрвэгдсэн болон архины хэт хамааралтай хүмүүстэй тэмцэх явдал биш бөгөөд энэ нь архинд хандах хандлага болоод нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх явдал юм.
Архидалттай дан ганц төрийн болон төрийн бус байгууллага тэмцээд тэр бүр үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд хамтарсан баг буюу аддиктологийн нийгмийн ажилтануудаас бүрдсэн нийгмийн ажлын багаар ажиллах нь илүү үр дүнтэй байгаа нь харагдаж байна..
Иймд архины асуудлыг хувь хүний өөрийнх нь оюун ухааны шийдэл, идэвх, ухамсартай үйл ажиллагаа болон гэр бүл хамт олны оролцоотойгоор шийдвэрлэх нь хамгийн чухал үр дүнгээ өгөх  ашигтай арга хэлбэр гэж үзэж байна.



ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХУГАЦАА
    2.1 Хөтөлбөрийн зорилго
    Нийгэм, гэр бүл, хамт олны дунд архины хэрэглээг бууруулах замаар эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, эрүүл чийрэг, ажилтай орлоготой, амар тайван Сүхбаатарчуудыг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
    2.2 Хөтөлбөрийн зорилт
    2.2.1 “Архигүй Сүхбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авч нутгийн удирдлага болон сумдын бүх удирдах шатны дарга нар, төрийн байгууллагуудын манлайллыг хөгжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх
    2.2.2 Архи согтууруулах ундааг хамт олон, нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаанд хэрэглэхгүй байх. Архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, улмаар нийгэм хамт олны дунд нь эмчлэн эдгэрүүлэх ажлыг байгууллага бүр дээр зохион байгуулах.
    2.2.3 Ахуйн хүрээндэх архидалтыг илрүүлэн гэр бүлд нь чиглэсэн эмчлэн эдгэрүүлэх, дэмжих үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулж, хариуцлага, үр дүнг тооцох
    2.2.4 Архины хэт хамааралтай болон архинд донтох өвчинд нэрвэгдсэн иргэдийг эрүүлжүүлэн эмчлэх, архины хамаарлаас гарахад нь туслах эрүүлжин эмчлэгдсэн иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотой зохион байгуулж, хариуцлага, үр дүнг тооцох.
    2.3 Хөтөлбөрийн хугацаа
    Хөтөлбөрийг 2015-2016 он хүртэл хэрэгжүүлнэ. /Цаашид үргэлжүүлэн хэрэгжих/
    ГУРАВ. Хөтөлбөрийн зорилтод хүрэх үйл ажиллагааны чиглэлүүд:
    3.1 Нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд:
    3.1.1 “Архигүй Сүхбаатар” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргагч аймаг, сумдын бүх шатны дарга нарт “Төрийн манлайлал” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулах
    3.1.2 Аймгийн бүх сумд, албан байгууллага, хамт олны дунд аддиктолокийн нийгмийн ажилтануудыг бэлтгэж тэднээр дамжуулан архигүй амьдрах үзэл санааг дэлгэрүүлэх, архины асуудлаа шийдвэрлэх сэдэл төрүүлэх, архигүй амьдарч болох итгэл үнэмшлийг олгох
3.1.3 Аливаа баяр ёслол, найр наадам, хүндэтгэлийн арга хэмжээг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэхийг шийдвэр гаргагч нараас үлгэрлэн уриалж хэвших
    3.1.4 Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг бүх нийтэд сурталчлах, архинаас хамааралтай зөрчил гаргасан албан хаагчдад архинд хандах хандлагыг өөрчлөх, асуудлаа шийдвэрлэхэд нь туслах
    3.1.5  Архи, согтууруулах ундааг хэрэглэхээс бүрэн татгалзаж бусдыг үлгэрлэн манлайлж байгаа иргэдээ ажлын байраар хангах, зээл олгох, санхүүгийн дэмжлэг, урамшуулал үзүүлэх 
3.1.8 “Архигүй сум”, байгууллага, хамт олон бий болгох хөдөлгөөн өрнүүлж аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрийг архигүй тэмдэглэж хэвшүүлэх, архи согтууруулах ундааны хэрэглээг багасгах, урьдчилан сэргийлж буй ажил, арга хэмжээг тусгайлан шалгуур үзүүлэлт болгон сум, баг, байгууллагын ажил дүгнэх үзүүлэлтэнд оруулж дүгнэх
3.1.9 Архины хор хөнөөлийг сурталчилах, архинаас гарах сэдэл төрүүлэх, архигүй амьдрах итгэл үнэмшлийг олгох богино хэмжээний шторк, реклам бэлдэх, тогтмол цагт мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх.
    3.1.10 Олон нийтийг архигүй амьдралд уриалсан, “Архигүй Сүхбаатар” гэсэн утгатай анонс, тараах материал хэвлүүлэх.
    3.2 Хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд
3.2.1  Сум, албан байгууллага бүр “ Архигүй сум, байгууллага “үйл ажиллагааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах.
3.2.2 Сум, байгууллага бүр аддиктологийн нийгмийн ажилтныг бэлтгэж сургах. Түүгээр дамжуулан архинд хандах хамт олны хандлагыг өөрчлөх.
3.2.3 Сум, байгууллага бүр өөрийн ажилчдын дунд архины хамаарал хэр байгааг мэргэжлийн байгууллагаар судлуулан тогтоож улирал бүр гарч байгаа өөрчлөлтийн тайланг гаргаж түүнд тулгуурласан ажлын төлөвлөгөө гарган ажиллах.
    3.2.4 Архигүй орчин бүрдүүлсэн байгууллага, хамт олон, өрх гэр бүл, иргэдийн тухай болон архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг бүх нийтэд сурталчлан мэдээлэхэд санаачлагатай оролцож дэмжиж ажиллах.
3.2.5 Ажилчдынхаа ар гэрийн амьдрал ахуйн талаар нэгдсэн мэдээллийн сантай болж тэдний гэр бүлд нь чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулах.
3.2.6 Байгууллага хамт олны дунд архинд хандах хандлагын талаар болон гэр бүлийн чиглэлээр тогтмол сургалт явуулж тэдний оюун санаанд нь нөлөөлөх нөлөөллийн ажлыг зохион байгуулах.
           3.2.7 Архинаас татгалзаж байгаа ажилтнаа тухайн байгууллага нь дэмжин урамшуулах, дээд шатны байгууллагын шагнал урамшуулалд  тодорхойлох.
    3.2.8 Байгууллагын аддиктологийн нийгмийн ажилтны ажлыг дүгнэн урамшуулах  тухай байгууллагын дотоод журамдаа тусган сар бүр цалингийн тодорхой хувиар олгож байх.
    3.3 Гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд
    3.3.1 Ахуйн хүрээн дэх архидалтын талаарх судалгааг гаргах.
3.3.2 Архидан согтуурахтай тэмцэхэд архины асуудлаа шийдвэрлэхийг хүссэн иргэдэд тусгай хөтөлбөр сургалт явуулах, архины асуудлаа шийдвэрлэсэн иргэдийн эрүүл байдлаа тогтворжуулах эмчилгээ буюу цуглааныг тогтмол явуулах, аддиктологийн нийгмийн ажлыг зохион байгуулах таатай орчин бүрдүүлэх
3.3.3 Эрүүлжүүлэх байранд давтан орсон иргэдийн дунд  “Чин сэтгэлийн яриа” нууц ярилцлаганд оруулж архинаас гарах сэдэл төрүүлэх, архины асуудлаа өөрийн хүсэлтээр шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, хөтөлбөр сургалтанд хамруулан нийгмийн олон талт үйл ажиллагаагаар шийдвэрлэх.
3.3.4 Зорилтот гэр бүлд чиглэсэн сургалт, эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдэж тэднийг тодорхой орлоготой ажилтай болоход нь төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах.
3.3.4 Баг бүр дээр аддиктологийн нийгмийн ажилтныг бэлдэж тэднээр дамжуулан зорилтот гэр бүлд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол явуулах.
    3.3.6 Гэр бүлийнгишүүд  нь аль нэгэн албан байгууллагад харьяалагдадгүй бол тэдэнд зориулсан сургалтыг зохион байгуулах.
    3.4 Дөрөвдүгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд
    3.4.1 Архины хамааралтай болон архинд донтох өвчинд нэрвэгдсэн иргэдийн нэрчилсэн судалгааг гаргах. Тэдэнд тохирсон архины эмчилгээ болон архины хамаарлаас гарахад нь туслах арга хэмжээг авах
3.4.2 Хоёр буюу түүнээс дээш удаа эрүүлжүүлэгдсэн иргэдийг баривчлах бус АНЭ –ийн наркологийн тасагт хэвтүүлэн, архинд хандах хандлагыг өөрчлөх замаар эмчлэн эдгэрүүлэх.
3.4.3 АНЭ-ийн наркологийн тасагт хордлогоо тайлуулан хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулсан өрөөг архины асуудалтай хүний сэтгэлзүйд тохируулан иж бүрэн тохижуулах. Наркологийн тасагт архинд донтох өвчтөнтэй ажиллах аддиктологийн нийгмийн ажилтаны орон тоог бий болгох.
3.4.4 Архины хэт хамааралтай иргэдийн гэр бүлийн гишүүдэд нь зориулсан сургалтыг зохион байгуулах.
3.4.5 Судалгааны үндсэн дээр архины асуудлаа шийдвэрлэх чин хүсэлтэй болон архинд донтох өвчтэй иргэдийг эрүүлжих сэтгэлзүйг бий болгож, улмаар зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх
3.1.7 Архины асуудалтай иргэд, архинд донтох өвчтөн, архинаас үүдэлтэй гэмт хэрэг, эрүүл мэндийн талаархи дэлгэрэнгүй судалгаа гаргаж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
3.4.6 Архинаас гарах чин хүсэлтэй иргэдийг цуглах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх. АА болон ЭИАК-ын үйл ажиллагааг дэмжин ажиллах.
    ДӨРӨВ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт
    4.1 Аймгийн ИТХ, Засаг дарга
    4.1.1 Архигүй Сүхбаатар хөтөлбөрийн хэрэгжилтийн талаархи мэдээллийг хагас жилд нэг удаа ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт өгөх
    4.1.2 Архигүй Сүхбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагааны санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусган батлаж, хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг үнэлгээ дүгнэлт өгч байх.
    4.1.3 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг улирал бүр төлөвлөж хэрэгжилтийг хянах, энэ чиглэлээр батлагдсан шийдвэрүүдийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж үнэлгээ дүгнэлт өгч сайжруулах арга хэмжээ авах
    4.1.4 Архидин согтуурахтай тэмцэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ төрлийн худалдаа үйлчилгээний журам, стандарт зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож, үр дүнг иргэдэд мэдээлэх
    4.2 Сумын ИТХ, Засаг дарга
    4.2.1 “Архигүй Сүхбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулах.
    4.2.2 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгийг орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх
    4.2.3 Хөтөлбөрийн хэрэгжилт, явц үр дүнг жилийн эцэст сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт өгөх, сайжруулах арга хэмжээ авах
    4.2.4 Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, энэ төрлийн худалдаа үйлчилгээний журам, стандарт зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож, үр дүнг мэдээлэх
    4.2.5 Сум бүр аддиктологийн чиглэлээр мэргэшсэн ажилтантай болж зорилтот бүлэгт хандсан нийгмийн ажлыг тогтвортой зохион байгуулах, тэдний гэр бүл, хамт олон, найз нөхдөд нь чиглэсэн сургалт нөлөөллийн ажил хийх
    4.2.6 Зорилтот бүлгийн иргэдийг мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөрөөр хорших, ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэх, үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байртай болоход нь дэмжлэг үзүүлэх
    4.2.7 Иргэдэд архины хор хөнөөлийг ухуулан таниулах, уламжлалт зан үйлд тулгуурлан архигүй баярлах зан үйлийг түгээн дэлгэрүүлэх, эрүүл гэр бүлийн орчинг бүрдүүлэхэд дэмжих
    4.3 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
    4.3.1 Архидан согтуурах явдлын шалтгаан нөхцлийн судалгаа хийж, судалгаанд үндэслэн, сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.
    4.3.2 Зорилтот бүлэгт чиглэсэн эмчилгээ, сэтгэлзүйн болон нийгэмшүүлэхэд холбон зуучлах үйлчилгээг жил бүрийн төсөв төлөвлөгөөнд тусган мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх.
    4.3.3 Эмчилгээ, сэтгэлзүйн болон нийгэмшүүлэхэд холбон зуучлах үйлчилгээний үр дүнг судлаж цаашид анхаарах зөвлөмж, чиглэлийг боловсруулж төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлэх.
    4.3.4 Архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн эрүү, хэв журмын нөхцөл байдал, золгүй учрал, өвчлөлийн талаархи судалгаа дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах, нийтэд мэдээлэх, сэрэмжлүүлэх.
    4.3.5 Архины хэрэглээнээс татгалзсан гэр бүл, хамт олон, сум, баг, гудамж хорооллыг олон нийтэд сурталчлах, архины хэрэглээнээс татгалзах бүх нийтийн хөдөлгөөн, санаачлагыг өрнүүлэх.
    4.4 Төрийн  байгууллагууд
    4.4.1 Байгууллагын дотоодод болон үйл ажиллагааны хамрах хүрээгээр архигүй орчин бүрдүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх
    4.4.2 Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг нэвтрүүлэхгүй байх, ажлын байранд болон албан томилолтоор ажиллах хугацаандаа энэ төрлийн сахилгын зөрчил гаргасан ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцож ажиллах
    4.4.3 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд энэ төрлийн сахилгын зөрчил гаргавал оногдуулах хариуцлагыг тодорхой тусган хувь хүний үүрэг, хариуцлага, сахилга батыг өндөржүүлэх
    4.4.4 Иргэд олон нийт, төрийн бус байгууллагаас гаргасан үүсгэл санаачлагыг дэмжиж, архины хор хөнөөлийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил, арга хэмжээнд байгууллага, хамт олноо оролцуулах
4.4.5 Байгууллага бүр нэгээс доошгүй аддиктологийн ажилтанг бэлдэж тэднээр дамжуулан хамт олны дундах архины тухай ойлголтыг өөрчлөх замаар архидалтыг бууруулах.
    4.5 Төрийн бус байгууллага, ААНБ
    4.5.1 “Архигүй Сүхбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцож, бүх нийтийг уриалах, манлайлан оролцох
    4.5.2 Архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдэд сэтгэлзүйн болон нийгмийн ажил үйлчилгээг үзүүлэх.
    4.5.3 Аддиктологийн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлж бусад нийгмийн ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшихэд дэмжлэг үзүүлэх
    4.5.4 ААНБ-ууд нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлж архидан согтуурахын эсрэг сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах
    4.5.5 Байгууллагын дотор болон үйл ажиллагааны хүрээгээр архигүй орчинг бүрдүүлж зохион байгуулалтын аливаа арга хэмжээнд согтууруулах ундааг хэрэглэхээс татгалзах бүх нийтийн хөдөлгөөн, уриалгад нэгдэх
    4.5.6 Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, холбогдох журам, стандартыг мөрдөж ажиллах
    4.6 Хэвлэл мэдээллийн байгууллага
    4.6.1 Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, журмыг нийтэд сурталчлах, архины нийгэм ахуйн болон эрүүл мэндийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
    4.6.2 Архины хэрэглээгүй орчин бүрдүүлсэн гэр бүл, байгууллага, хамт олон, баг, хороо, сумыг нийтэд сурталчлах
    4.6.3 “Архигүй Сүхбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг бэлтгэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, бүх нийтийг уриалсан, олон нийтийг хамарсан хөдөлгөөн санаачлагыг дэмжиж хамтран ажиллах
    4.6.4 Энэ төрлийн сургалт сурталчилгаа мэдээллийг явуулахад зориулж тусгай хөтөлбөр, мэдээллийн цагтай байх
    ТАВ. Хөтөлбөрийн санхүүжилт
    5.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, энэ үйл ажиллагаанд зориулсан хандив, дэмжлэгээс бүрдэнэ.
    5.2 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжаар орон нутгийн төсөвт төвлөрсөн хөрөнгийн 20%-тай тэнцэх хэмжээгээр төлөвлөж архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
ЗУРГАА. Хөтөлбөрийн үр дүн
    6.1.1 Төрийн байгууллага, ТББ, аж ахуйн нэгж болон өрх гэр бүл, иргэнд архигүй эрүүл орчин бүрдсэн байна.

    6.1.2 Олон нийт архины хор хөнөөлийн талаар мэдлэгтэй болж олон нийтийн дунд эрүүл зөв амьдрах хандлага нэмэгдэнэ.

    6.1.3 Архинд донтох өвчлөл буурч, эмчлэн эдгэрүүлсэн, архины асуудлаа шийдвэрлэж өөрчлөгдсөн иргэдийн тоо нэмэгдэнэ.
    6.1.4 Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин тодорхой хувиар өсч, өрхийн орлого нэмэгдсэнээр ажилгүйдэл, ядуурал болон бусад нийгмийн сөрөг үзэгдлүүд буурна.
    6.1.5 Архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл сайжирсан байна.
    6.2 Тайлагнах, дүгнэх
6.2.1 Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын тайланг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр улирлаар тайлагнах
6.2.2 Аймгийн ажлын хэсэг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулсан ажлын дүнг нэгтгэн дүгнэж Засаг даргын зөвлөл, ИТХ-д жилийн эцэст танилцуулна.




Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%