Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2015-03-11

Хөдөө аж ахуй, байгаль орчин экологийн хурлын хорооны гишүүд 2015 онд хурлын хороог улиралд нэг хуралдалж байхаар тогтов. Улирал бүр нэг ажил хийхээр доорх байдлаар төлөвлөгөө гаргалаа.

1-р улиралд: Хоршоо аймгийн дэд хөтөлбөртэй танилцах

2-р улиралд: Ой цэвэрлэгээний дэд хөтөлбөрийн явц байдалтай танилцах

3-р улиралд: Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөтэй танилцах

4-р улиралд: Үхрийн арьсний гуур өвчинтэй тэмцэх дэд хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнтэй танилцахаар төлөвлөөд байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%