Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2015-03-17

Монгол улсад үндэсний зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн буудлагын тэмцээн зохион байгуулагдаж байна. 
Тус тэмцээн нь Макаров болон АКМ бууны хоёр төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийт 47 оролцогч бүртгүүлэн өрсөлдлөө.
Тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ба оролцох хүрээ улам бүр тэлж байгааг хүчний байгууллагын төлөөлөлүүд онцолж байна. 

Оролцогчид АКМ бууны төрөлд-100 метрээс гурван сум, Макаров бууны төрөлд 25 метрээс гурван сум тус тус тавих ажээ.
Марш тактикийн тэмцээнд 1-р байрт: Онцгой байдлын 2-р баг, 2-р байрт: Онцгой байдлын 1-р баг, 3-р байрт: Цагдаагийн газрын 1-р баг, 4-р байрт: Цагдаагийн газрын 2-р баг, 5-р байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багууд тус тус орсон байна.


 
Буудлагын тэмцээнд АКМ буюу урт бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Д.Баяржаргал, 2-р байрт: аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, 3-р байрт: цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, ПМ буюу богино бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл, 2-р байрт: цагдаагийн ахмад Б.Дашдондов, 3-р байрт: ШША-ны дарга, цагдаагийн хошууч А.Ариунаа нар эзэлсэн байна. 
Тэмцээний дүнг 3.18-ны өдөр танилцуулж, эхний байруудын шагналыг гардуулах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%