Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МАРШ ТАНТИК-2015 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2015-03-19

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяраар аймгийн удирдлагууд өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөж, аймгийн аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий байгууллагууд ёслолын жагсаал үйлдлээ.
Мөн хүчний байгууллагуудын дунд зохион байгуулагдсан марш тактик-2015, буудлагын тэмцээн, шатарын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо.


Марш тактикийн тэмцээнд 1-р байрт: Онцгой байдлын 2-р баг, 2-р байрт: Онцгой байдлын 1-р баг, 3-р байрт: Цагдаагийн газрын 1-р баг, 4-р байрт: Цагдаагийн газрын 2-р баг, 5-р байрт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн багууд тус тус орсон байна. Буудлагын тэмцээнд АКМ буюу урт бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Д.Баяржаргал, 2-р байрт: аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, 3-р байрт: цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа Р.Болдбаатар, ПМ буюу богино бууны төрөлд 1-р байрт: цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл, 2-р байрт: цагдаагийн ахмад Б.Дашдондов, 3-р байрт: ШША-ны дарга, цагдаагийн хошууч А.Ариунаа нар эзэлсэн байна. Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчин, алба хаагч нартаа баярын мэнд хүргэе.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%