Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ҮЙЛДВЭРЖИЛТ" ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-03-17

Аймгийн ИТХурал, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч “ҮЙЛДВЭРЖИЛТ” үндэсний хэлэлцүүлгийг нутгийн захиргааны ордны ИРГЭНИЙ ТАНХИМ-д 2015 оны 03 дугаар сарын 19 –ны өдрийн 14.00 цагт зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Архангай аймгийн хувиараа эрхлэх ААНБ-ууд, Бизнес эрхлэгчид болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Хэлэлцүүлгийн зорилго нь үйлдвэржилтийг дэмжих, орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэн шаардлагатай үйлдвэрлэлийг тодорхойлох явдал юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд дараах үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

  1. Мал аж ахуй түшиглэсэн үйлдвэрлэл
  2. Байгалийн гаралтай жимс жимсгэний үйлдвэрлэл
  3. Газар тариалангийн үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлэлцлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%