Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөө хээр, аялал зугаалгаар явах, ногоон бүсээр зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу.
- Автомашины яндангийн оч баригчтай байх
- Татсан тамхи, асаасан чүдэнзээ бүрэн унтрааж байх
- Хөдөө хээр ил задгай гал түлэхгүй байх
- Үнс нурмыг ил задгай асгахгүй, тагтай саванд хийж,галын аюулгүй байдлыг хангах
- Автомашины янданд өвс хуралдсан байдлыг тогтмол шалгаж хэвших
- Гал түймэр гарсан тохиолдолд аймгийн онцгой байдлын хэлтсийн 7051101, БОАЖГазрын гамшигийн асуудал хариуцсан мэргэжилтэн 91337179 утсанд мэдээллийг яаралтай өгнө үү
АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
