Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Эрдэнэцагаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл сар шинийн золголт зохион байгууллаа.

2015-03-25

Эрдэнэцагаан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Сумын Засаг даргын тамгын газраас жил бүр уламжлал болгон Улаанбаатар хотод суугаа нутгийн уугуул иргэдийн уулзалт золголтыг зохион байгуулаад 3 жил болж байна. Энэ оны золголт маань 2015 оны 03 сарын 22-нд Улаанбаатар хотод Рекордс ресторанд нутгийн 150 гаруй уугуул иргэд оролцож өргөн дэлгэр болж өнгөрлөө. Уг уулзалт дээр нутгийн анхны сонин болох Эрдэнэцагааны сонинг тарааж иргэдэд орон нутагт болж буй үйл явдлын талаар мэдээлэл хүргэж мөн Егүзэр хутагтын нэрэмжит бүрэн дунд сургуулийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээний талаарх мэдээллийг сумын удирдлага болон сургуулийн удирдлага хамт олон хүргэлээ. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%