Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Г.Сүхбаатарын нэрэмжит БДС-ын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

2015-03-31

Сүхбаатар аймгийн Асгат суманд баригдаж буй Г.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Аймгийн засаг даргын орлогч Д.Хосбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Лхамсүрэн нараар ахлуулсан баг ажлын үйл явцтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч, үүрэг чиглэл өглөө. Энэ жил Дарьгангын хошууны 6 сумын түүхт 90 жилийн ой тохиож буй учир сумын удирдлагууд бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарч, сум орон нутгаа цэвэрхэн, тохитой байлгахад анхаарч байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%