Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭЛЧИН САЙД ВАН ШАОЛУН АРХАНГАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА

2015-03-28

Зураг: "Монгол, Хятад хочр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймагт энэ сарын 28,29-ний өдрүүдэд албан айлчиллаа.
Элчин сайдын албан айлчлал Эрдэнэбулган сумын I сургууль дээр тавигдсан "Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэнг нээхээс эхэллээ.

Зураг: Ёслол хүндэтгэлийн өргөөнд хамтын ажиллагааны санал солилцож байна.
Тус үзэсгэлэн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж 60 гаруй жилийн түүхтэй хоёр орны найрамдалт харилцааны баталгаа бүхий гэрэл зургуудыг сонирхсон юм.
2014 онд Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, хоёр орны найрамдал хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн гарын үсэг зурсны 20 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн билээ. 
Түүнчлэн Архангай аймаг хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны түүхэнд чухал хувь нэмэр оруулж, хоёр улсын Засгийн газрын зөвшөөрлийн дагуу БНХАУ-ын Юньнань муж, ӨМӨЗО-ны Засгийн ордонтой найрамдал, хамтын ажиллагааны гэрээ проткол байгуулж, Өвөрмонголын Улаанхад хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон ажиллаж байна.

Зураг: 
Бүх шатны сургуулиудын багш нарын дунд зохион байгуулагдсан БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит цомын төлөө гар бөмбөгийн тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа.
"Өвөрмонголын соёлын өдрүүд" анх удаагаа хөдөө орон нутгаас Архангай аймагт зохион байгуулагдаж, аймгийн ХДТ-ын уран бүтээлчид Өвөрмонголын Улаан хад хотод айлчлан тоглолт хийсэн байдаг. 
Сүүлийн жилүүдэд бэхжиж буй гадаад харилцаа нь аймгийн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. 
Улсын хэмжээнд ганцхан байдаг Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит хүүхдийн цэцэрлэг Архангай аймагт байдаг бөгөөд энэ жил Хятад улсын буцалтгүй тусламжаар ЭБ сумын 7-р багт хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдах юм. 
2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бүх шатны сургуулиудын багш нарын дунд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит цомын төлөө гар бөмбөгийн тэмцээн энэ өдөр мөн амжилттай зохион байгуулагдлаа. 

Зураг: 
Байр эзэлсэн нийт баг тамирчид болоод зохион байгуулагч зочид төлөөлөгчид дурсгалын зураг татуулав.
Тус тэмцээнд ЭБ сумын III сургууль тэргүүлж өргөмжлөл, цом, нэг сая төгрөгийн эзэд болсон бол хоёрдугаар байранд IV сургууль, гуравдугаар байранд Гурван тамир сургууль тус тус байр эзэллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%