Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН - 2015" НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2015-04-01

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлъе” уриатайгаар Аймгийн ЗДТГ-ын зааланд 04 сарын 01-ны өдөр 10.00 цагт нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн нийт 25 байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцсон. 
Нээлтийн арга хэмжээнд оролцсон байгууллагууд: 
• Цагдаагийн газар
• Эрүүл мэндийн газар 
• Нийгмийн даатгалын хэлтэс
• Нийгмийн халамж үйлчилгээний төв
• Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс
• Онцгой байдлын хэлтэс
• Стандардчилал хэмжил зүйн газар
• Мэргэжлийн хяналтын газар
• Байгаль орчны газар
• Нэгдсэн эмнэлэг
• Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК
• Шуудан холбооны газар
• Хот тохижилт үйлчилгээний газар
• Эрдэнэт-Булганы ЦТС-ТӨК
• Улам баяжихуй ХХК
• Булган МСҮТ
• Дэд бүтэц хангай МСҮТ
• Архангай МСҮТ
• НИК – ШТС
• Петровис – ШТС
• Гурван тамир ХХК
• Мандаа чулуу ХХК
• СА СА ХХК
Идэвхитэй оролцсон байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлъе.

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье" уриан дор зохион байгуулагдаж буй уг аян нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтан, алба хаагчдаа ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлээр хангах зэрэг олон арга хэмжээ зохиогдох юм байна. 

Сарын аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулна. 
• Аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/-н аюулгүй ажиллагааны цүнх туг аялуулан уралдаан зарлаж, эхний гурван байрыг шалгаруулна. 
• ААНБ-ын удирдлагууд болон холбогдох ажилтнуудад ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандартын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх
• Үйлдвэрлэлийн осол болон ердийн өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, ААНБ-д хяналт шалгалт хийх, зөвлөн туслах
• Байгууллагагуудын ажлын байранд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийсэн сайн туршлагыг сурталчлах
• Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх
• ХАБЭА-н дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, сарын аяны ажлыг дүгнэж уулзалт, үзүүлэх сургалт зохион байгуулах
• Барилга үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн шаардлага, урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж, ХАБЭА-н талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах / Удирдах ажилтнуудад/
• ААНБ-уудад “шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн техник ашиглалт, аюулгүй ажиллагаа- тээвэрлэлтийн болон техникийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт сургалт зохион байгуулах
• ХАБЭА-н дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, сарын аяны ажлыг дүгнэж уулзалт, үзүүлэх сургалт зохион байгуулах

Сарын аяны нээлтэн дээр “Аюулгүй ажиллагааны цүнх, туг“ –ийг Эрдэнэт- Булганы ЦТС-ТӨК –ны засварын мастер н. Даваадоржид гардууллаа.


Нийгмийн Хөгжлийн Хэлтсийн дарга Ш.Нямдаваа нээж үг хэлэв.

Нээлтийн арга хэмжээний үеэр

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%