Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-04-08

Зураг: Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Нийгмийн хөгжил, гэр бүлийнхөгжлийн тасгийн дарга Т.Тамир нийгмийн халамж үйлчилгээний талаар мэдээлэл хийж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах нээлтийн арга хэмжээ өнөөдөр нутгийн захиргааны ордоны их зааланд амжилттай болж өндөрлөв.

Тус арга хэмжээгээр дараах хөтөлбөрүүд, үйл ажиллагааг танилцуулав.

  • Зорилтод бүлэг рүү чиглэсэн үйл ажиллагаа
  • Нийгмийн халамж үйлчилгээний талаар
  • Өрхийн амьжиргааг дээшлүүлэх үйл ажиллагаа
  • Аж ахуй эрхлэлтийн сургалт, төсөл бичих аргачлал
  • Улаанзагалмай хүмүүнлэгийн байгуулагаас цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр дэмжих хөтөлбөр
  • Малчдын хөтөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр
  • Нийтийг хамарсан ажлын талаар
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр
  • Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар, ажлын байр хадгалах хөтөлбөр
  • Аж ахуй эрхлэлтийн сургалт, мэргэжлийн болон давтан сургалтын талаар
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар

Зураг: Эрдэнэбулган сумын 7 багийн иргэд төсөл хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс шинэчлэн баталсантай холбогдуулан төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр 2015 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч хамтарч ажиллалаа.


Зураг: Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр

Зураг: Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%