Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээл нь үйлдвэрлэл эрхлэх, өргөжүүлэх зорилготой иргэдийг дэмжин, ажлын байрыг нэмэгдүүлсэн, баялаг бүтээгчдийг дэмжсэн үр өгөөжтэй төсөл байдаг.
Өнгөрсөн онд Баруун-Урт сумын 7 иргэн уг төслөөс зээл авч 35 ажлын байрыг шинээр бий болгосон билээ.
2015 онд олгох жижиг дунд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг аймгийн дэд комисс батлаад байгаа юм байна. Үүнд :
- Барилгын материал /барилгын материал үйлдвэрлэх, цемент, тоосго, зуурмаг, хайрганы болон асфальт, арматур цувих үйлдвэрлэл/
- Газар тариалангийн үйлдвэрлэл /малын тэжээл, бордоо үйлдвэрлэл/
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл /хүнсний ногооны хүлэмж, зоорийн аж ахуй, өвлийн хүлэмж/
- Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл /сүү боловсруулах цех/
- Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл /дүрэмт болон ажлын хувцасны үйлдвэрлэл, ноос ноолууран эдлэл, сүлжмэлийн үйлдвэрлэл, түүхий эд боловсруулах үйлдвэрлэл/
- Шинэ санаа, дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл /худалдаа эрхлэгчдэд зориулж хөргүүртэй автомашин авах /
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл авах сонирхолтой иргэдийн төслийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Аймгийн хөдөлмөрийн хэлтэст хүлээн авна
