Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ СОЛОНГОС УЛСАД БАЙГУУЛАГДЛАА

2015-04-15

Зураг: Бүгд Найрамдах Солонгос Улсад анх удаа Архангай аймгийн Нутгийн Зөвлөл байгуулагдлаа. Солонгос улсад дахь АРХАНГАЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ-ийнхөн.
Архангай аймгийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Солонгос Улсад томилолтоор ажиллаад ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар тус улсад ажиллаж амьдарч байгаа Архангай аймагт төрж өссөн, сурч хөдөлмөрлөж амьдарч байсан нутгийн иргэдтэйгээ 2015 оны 4-р сарын 12-ны өдрийн 14.00 цагт БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн байранд уулзаж, нутгийн сонин, шинэ мэдээллийг өгч, Солонгос улсад амьдарч байгаа иргэдийнхээ санал, хүсэлт, нутгийнхаа хөгжилд дэм болох шинэ санаа, санаачлагыг сонсож ажиллалаа. Мөн нутгийн идээний дээж амсуулсан найрсаг уулзалтыг зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар Солонгос улсад Архангай аймгийн нутгийн зөвлөлийг анх удаа байгууллаа.

Зураг: Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Архангай нутгаар овоглосон иргэдтэйгээ Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Батэрдэнэ нар уулзлаа

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%