Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“МАРТАГДСАН АЯЛГУУ” дууны тэмцээн зохион байгуулагдлаа

2015-04-25

Сумын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, ахмадуудтайгаа хамтарч ажиллах хуучны “Мартагдсан аялгуу”-г сэргээн тэдэнд зааж сургах, нийтийн хүртээл болгох, шинэ авьяастныг нээх зорилготойгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад зөвлөхүүдийн Нийгмийн бодлогын ахмад зөвлөхүүд санаачилан зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ивээн тэтгэж, Эрдэнэбулган сумын Ахмадын хороо, аймгийн Хөгжим драмын театр болон багийн Засаг дарга нар хамтран зохион байгууллаа.


            Нийгмийн бодлогын ахмад зөвлөхүүд мартагдсан дууг өөрсдөө эрэл хайгуул хийн 1930 - 1960 оны нийтийн дуунууд болон Архангай нутгийнхаа зохиолчдын зохиосон уран бүтээлийн дуунаас ахмадууддаа зааж сурган, улмаар хоорондоо сурсан дуугаараа уралдах боломжийг бүрдүүлж өгч байгаа билээ. Энэхүү тэмцээн нь 2 үе шаттай явагдсан бөгөөд тэмцээнд нэг багаас  оролцох хүний тоонд хазгаарлалт хийгээгүй байна.


Аймгийн ИТХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын ахмад зөвлөхүүд тэмцээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хөтөлбөр удирдамжийн дагуу 4 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулав.


            Тус дууны тэмцээнээр нийтдээ 52 мартагдсан дуунуудыг сэргээн дууллаа. Үүнд:

ü  Үг, ая Дамдинбазар “Сэр сэр салхи”

ü  Үг Наваан-Юндэн, Ая Дорждагва “Соёл-Эрдэнэ”

ü  Үг Оюун, Ая Доёдорж “Ийм сайхан эх орон”

ü  Үг Самбалхүндэв, Ая Д.Лувсаншарав “Миний нутаг”

ü  Үг Цэнд-Очир, Ая, Дамдинсүрэн “Малчид” зэрэг олон сайхан дуунууд дуулагдлаа.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%