Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сайн хичээл, сайн туршлага судлах зөвөлгөөн боллоо

2015-04-23

Зураг: Эрдэнэбулган сумын IV сургууль дээр Ирээдүй сургуулийн дуу хөгжмийн багш Б.Бөхбат "Яргуй дэлгэрлээ"  дууны хичээл орж байна. 

Аймгийн хэмжээнд "хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох" зөвөлгөөний үеэр Ерөнхий боловсролын  сургуулийн дунд сайн хичээл шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ маань бүсчилсэн хэлбэрээр явагдаж байгаа.   Өнөөдөр аймгийн төвийн бүсийн уулзалтанд Эрдэнэмандал, Тариат, Хотонтын бүсээс шалгарсан нийт 4 бүсийн 32 сургуулиас ирж оролцож байна. Аймгаас шалгарсан сайн хичээл, илтгэлүүд улсын зөвөлгөөн явж оролцох юм байна.


Зураг: Эрдэнэбулган сумын IV сургууль дээр дуу хөгжмийн хичээл орж байна. 

Энэхүү арга хэмжээний үр дүнд багш нар бие биенээсээ туршлага судалж, арга зүйд суралцаж боломжийг нээж өгч байна. Хуучин бол багш нар сургууль сургууль дээрээ туршлага солилцож байсан бол өнөөдрийн арга хэмжээгээр аймгийн хэмжээнд сумын багш нар аймгаас, аймгийн багш нар сумдын багш нараас харилцан суралцах, туршлага судлахын зэрэгцээ тухайн судлагдахуун дээр баг болж ажиллах маш чухал ач холбогдолтой уулзалт боллоо. Учир нь нэг хичээлд ганцхан багш бэлтгэхгүй, сумаараа баг сургуулиараа баг болж оролцох юм. Жишээ нь:

Бага ангийн сурагчдад соронзонгийн хичээл заахаар бэлтгэхэд тухайн сургуулийн Физик, Хими, Биологи, Байгалийн ухааны багш нар хамтарч арга зүйн туслалцаа үзүүлэх, баг болж ажиллаж байна.

Энэ үеэр Авъяас хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдын суралцангаа хөгжиж байгааг харуулсан урлагын тоглолтууд явагдлаа.

Тус арга хэмжээнд идэвх зүтгэл гарган оролцсон аймгийн нийт 320 бага ангийн багш нартай баярлалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%