Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архигүй Сүхбаатар уриалга

2015-05-21

Уриалга.
Аймгийн ИТХурал
Монгол түмний төрт ёсны их хүндэтгэл, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, цагаан сарын баяр морилон айсуй. Монгол түмэн эрт үе, эцэг өвгөдөөс улбаалан сар шинийн баярыг өвлийг өнтэй даван, мал сүрэг онд мэнд орж, айл хотлоороо амар амгалан аж төрсний баяр хэмээн ахас ихсээ хүндэтгэн, цай идээнийхээ дээжийг уул усандаа өргөн, айраг цагаагаа сөгнөж, таван тансаг идээний дээд цагаан идээгээ таваглан хотол олноороо цэнгэдэг сайхан уламжлалтай билээ.
Ихсийг хүндэлж, нялхсаа асран зуун зуун жил уламжилж ирсэн цагаан сараараа архи сархдыг тэвчиж, айргаа сөгнөн, амтат цагаан идээгээрээ зочин гийчнээ дайлж цайлдаг сайхан уламжлал маань улам бүр сэргэж залуу үе минь архи хэмээх хатуу ундаанаас татгалзаж, улмаар санаа нэгдэн “Архигүй Сүхбаатар” хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулж, “Архигүй цагаан сар” уриалга гаргаж байна.
Энх мэндийн цэнхэр хадгаа дэлгэж, идээний дээж цагаан сүүгээ өргөн ахас дээдэстээ золгож, Монгол ёс уламжлалаа сүслэн дагаж аагтай сархадыг цээрлэн, ая тухтай , амар амгалан баярлахын бэлэгдэл болгож залуус хүүхдүүд, архинаас татгалзагч бүх хүмүүс, байгуулагуудынхаа хиргүй сэтгэлийн уриа болсон “Архигүй цагаан сар” уриалгыг зон олноороо дэмжин сайшааж, айл өрхөөрөө ажил хэрэг болгон, аймаг орноороо талархан хүлээж авахыг уриалж байна.
Дээдэс өвгөдөө хүндэтгэж, дэлт морьдоо уралдуулж, түмэн олноор дүүрэн жаргалтай түвшин амгалан, төр улсаараа элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Аймгийн ИТХ
“Архигүй Сүхбаатар” уриалгыг санаачлагчид 2015.02.02

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%