Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

2015 он Статистик мэдээлэл

2015-05-21

Сүхбаатарчууд бид ард түмний өвөрмөц зан заншил, оюуны өв соёл, бүтээлч сэтгэлгээ , эдийн засгийн үндэс болсон мал сүрэг,байгалийн баялагийн өргөн боломж, бүтээж бий болгосон үнэт зүйлтэй ард түмэн билээ.
Аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллэж буйгаар
ХҮН АМ:
2014 оны эцэст 16.7 мянган өрх, 57.4 мчнган хүн амтай болж урьд 2013 оноос 266 өрх, 1066 хүн амаар тус тус өссөн байна.
МАЛЫН ТОО:
Аймгийн хэмжээнд 13.9 мянган малчид малаа маллан амьдарч байна.
Мал тооллогын дүнгээр 2014 онд 2.8 сая толгойд хүрч, урьд 2013 оныхоос 13.1 хувь буюу 326.7 мянгаар өссөн байна.Таван төрлөөр авч үзвэл адуу: 231.2 мянга, үхэр: 195.9 мянга, тэмээ: 8.6 мянга, хонь 1380.8 мянга, ямаа: 1001.7 мянгад хүрч урьд 2013 оныхоос адуу 28.2 мянгаар, үхэр 23.9 мянгаар, хонь 164.2 мянгаар, ямаа 110.9 мянган толгойгоор өсч, тэмээн сүргийн тоо 332 толгой буурсан үзүүлэлттэй байна.
Монгол улсын 330 сумын хэмжээнд нийт малаараа Баяндэлэгр сум 4-рт, адуугаар Эрдэнэцагаан сум 3-рт, Баруун-Урт сум 4-р байранд орж байна.
Аймгийн ИТХурал-Иргэний танхим 2015.01.08

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%