Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БНХАУ-ын Ляонин мужийн Жин Жөү хотын дарга Люй Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт ажлын айлчлал хийж байна.

2015-05-22

Сүхбаатар аймаг болон Ляонин муж нь харилцан төлөөлөгчдийг ажиллуулдаг хамтын ажиллагаатай аймгууд юм.

Аймаг, орон нутгийн удирдлагууд болон БНХАУ-ын төлөөлөгчид өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд суудлын хуралдаан хийлээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийнхаа нийгэм, эдийн засгийн байдал, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, цаашид Жин жөү хот болон Шилийн гол аймаг, Авга хошуутай хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар ярьлаа. Ази Европыг холбосон төмөр замыг барих ажлыг Засаг даргын бүрэн эрхийн хугацааны турш хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаагаа ч мөн дурдлаа.

Жин Жөү хотын дарга Люй Шинвэй Сүхбаатар аймаг нь ХАА салбар тэр дундаа, МАА салбарыг хөгжүүлж, нэг хүнд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлж, өрсөлдөх чадварын судалгаагаар 21 аймгаас 4-т орж, Засаглалын үзүүлэлтээр тэргүүлж байгаа нь орон нутгийн хөгжилд онцгой чухал болохыг дурдаад Засаг дарга Ж.Батсуурь, өөрийн нэртэйгээ ижил орон нутгийнхаа хөгжлийн суурийг ийн бат сайн тавьжээ гэлээ. Мөн Эрдэнэцагаан суман дахь Олон улсын Бичигт боомтыг  Жин Жөү боомттой холбох төмөр замыг барьж байгуулах ажлын талаар ярилцах нь энэ удаагийн ирсэн ажлын гол зорилго хэмээн онцолсон юм. БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх төмөр зам баригдсан, одоо Монгол улсын Сүхбаатар аймгийн нутагт баригдах төмөр замын асуудлаар орон нутгийн удирдлага, түүнчлэн холбогдох яамдтай уулзаж, хэлэлцээрт хүрэх зорилготой байгаагаа дурдлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймгийн захиргааны дэд дарга Өлзий Баруун-Урт хотод хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд үлэмж их өөрчлөгдсөнийг нүдээр үзлээ хэмээн яриагаа эхлүүлсэн юм. Түүний хувьд Шилийн гол аймгаас Сүхбаатар аймагт тавьж буй хоёр асуудлыг танилцууллаа.

1.     3+3 буюу Монгол Улсын зүүн гурван аймаг, БНХАУ-ын гурван аймгийн 6 талт уулзалтын товыг тогтож, ярилцаж шийдвэрлэх асуудлыг тодорхойлох,

2.     Зүүн Хатавчийн боомтод Ази Европыг холбосон 6 талтын уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хугацааг тогтох

3+3 уулзалт болон Зүүн Хатавчийн уулзалтыг энэ оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлолоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%