Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Явуулын нэг цонхны үйлчилгээний машин хөдөөд ажиллалаа

2015-05-25

Явуулын нэг цонхны үйлчилгээний машинаар хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэллээ.
Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг 5 сарын 20-23 –ний өдрүүдэд Батцэнгэл сумын Дэл, Баян-Уул, Цац, Улаанчулуу, Хөнөг, Дайр бор багийн иргэдэд явуулын нэг цонхны үйлчилгээний машинаар дотор, дүрс оношлогоо , мэдрэлийн эмч, аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч, онцгой байдлын газрын дэд дарга, мал эмнэлэгийн хэлтсийн дарга, сумын халамжийн мэргэжилтэн ,хөдөлмөрийн мэргэжилтэн иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл,хуулийн этгээдийн бүртгэлийн мэргэжилтэн сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж аймгийн Засаг дарга 2014 оны үйл ажаллагааны тайлангаа тавьж иргэдийн санал бодлыг сонслоо. Үүнд хөдөөгийн иргэдэд сэтгэл хангалуун байгаагаа олонтой илэрхийлж байлаа.
 
Зураг: Нэг цонхны үйлчилгээний явуулын машинаар нэг цонхны үйлчилгээг Батцэнгэл сумын иргэдэд үзүүллээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%