Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Шатрын тэмцээн

2015-05-26

Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн ИТХурал болон Оюунлаг шатрын клубтэй хамтран 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж аймгийн аварга шатарчдаа тодруулж тун удахгүй болох Улсын аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнд оролцох эрхийг олголоо.Энэхүү тэмцээнд сумддаа шалгарсан аварга шатарчид оролцож нийт эрэгтэй 25, эмэгтэй 5 шатарчин оролцсоноос- Эрэгтэй 1-р байранд Эрдэнэцагаан сумын шатарчин М.Отгонбаатар 2-р байранд Баруун-Урт сумын харъяат ахмад шатарчин Доржцэрэн, Эмэгтэй 1-р байранд Баяндэлгэр сумын залуу шатарчин Ренчинханд нар тус тус амжилттай оролцож Тэргүүн байруудыг эзэллээ. Тэмцээнд идэвхи чармайлт оюун ухаанаа сориж оролцсон нийт шатарчиддаа Аймгийн ИТХурлаас баярласан сэтгэгдэл илэрхийлж байна. Аймгийн ИТХурал - Иргэний танхим 2014.12.13

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%