Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гашуун идээнээс татгалзеъя

2015-05-26

Сүхбаатар аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ, Эрүүл Идэвхитэй Амьдрал Клуб
“Архидалтанд хандах хандлагыг өөрчлөх” сэдэвт хэлэлцүүлгийг Аймгийн ИТХурлын-Иргэний танхимд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 15 цагт хамтран зохион байгуулах тухай уриалга

Монгол улсын үндэсний аюулгүй байдал, удмын санд аюул учруулах түвшинд хүрсэн архидалт нь нийгмийн бүхий л давхаргад турхирч байгааг түүний хор уршиг, үр дагавар нь судалгаа, тоо баримтаар нотлогдож, Монгол улсын үнэт баялаг болсон гэр бүлд гуниг гутрал, амьд, үхлийн хагацал, гэмт хэрэг, осол аваар, хүчирхийлэл, өвчин эндэгдэл, эрт нас баралт, айдас, зан үйлийн эмгэг, сэтгэлийн их цөхрөлөөр гэрчлэгдэж байна.
Монгол улсын насанд хүрсэн нэг хүнд 48,5 литр архи ноогддогийн сацуу нийт насанд хүрсэн хүн амын 51,2% нь архины хамааралд өртөж, эрэгтэйчүүдийн 22%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэн болсон нь мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдсон.
Сүхбаатар аймгийн хэмжээнд сум дундын шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс согтуугаар гэмт хэрэг үйлдэгсэд 2011 онд 32,7%, 2012 онд 27,7%, 2013 онд 39,8% болж өссөн байна. Энэхүү судалгаанаас харахад архинд донтох өвчин эмгэгшин хүндэрч байгаа нь нийгэмд айдас түгшүүрийг бий болгож архины асуудалтай хүнийг жигшиж, ад шоо үзэх, гэмтэн мэт хардах хандлага хүчээ авч байна.
Архины асуудалтай болсон хүнийг сэтгэцийн эмгэг “өвчин” туссан гэж энэрэнгүй сэтгэлээр хандаж, өвчин эмгэгийг ойлгож, архины асуудлыг шийдвэрлэхэд гэр бүл, ажлын хамт олны чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай байна. Архидалтыг бууруулахад шийдвэр гаргагчид буюу нийгмийн тэргүүлэгч хэсгийнхэний оролцоо, хүнийг хайрлах, цаг үеэ мэдрэх, өөрчлөн шинэчлэх үзэл санаа шийдвэрлэх ач холбогдолтой болохыг архидалтгүй болсон улс, орнуудын практик харуулдаг.
Өдгөө МУ-ын архидалтыг бууруулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Улаанбаатар хотын ЭИАК-ын архины асуудлаа шийдвэрлэсэн 5000 гишүүдийн нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй архинаас гаргах сэтгэлзүйн эмгүй “Оюуны санааны 9-н дэвшил хөтөлбөр” сургалтын онол, практикыг Сүхбаатар аймагт нэвтрүүлэхээр зорьж буй Сүхбаатар аймгийн ЭИАК-ыг үүсгэн байгуулагчдын санаачлагаар ГХУСАЗЗөвлөлтэй хамтран “Архидалтанд хандах хандлагыг өөрчлөх” сэдэвт хэлэлцүүлгийг АИТХ-ын Иргэний танхимд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 15 цагт зохион байгуулах гэж байна.
Иймд ГХУСАЗЗ-ийн гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, бусад ААНБ-уудын дарга нарыг энэхүү хэлэлцүүлэгт идэвхи, санаачлагатай оролцохыг уриалж байна.

Манай нутгаас л наран манддаг шиг манай нутгаас архидалтгүй ирээдүй мандан Монгол эх орноо гийгүүлэг.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%