Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ахмад зөвлөхүүд зөвлөлдлөв

2015-05-25

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө Аж Ахуй, Байгаль орчин, Аялал жуулчлал хариуцсан ахмад зөвлөхүүд 5 сарын 25 – ны өдөр хуралдаж, төлөвлөгөөний дагуу улиралд хийгдэх ажлуудынхаа талаар зөвлөлдлөө. Тус зөвлөхүүд:

Хөдөө аж ахуйн талаар

a.    Малчдын саналын дагуу Эрдэнэбулган суманд Мал аж ахуйн гаралтай түүхий эд /ноос, ноолуур, арьс ширийг/ хоршоогоор хэрхэн дамжуулж, Хөдөө аж ахуйн биржид нийлүүлж байгаа талаар

b.    Хоршоо нөхөрлөлийг хэрхэн дэмжиж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Эрдэнэбулган сумын удирдлагуудын санал бодлыг сонсож зөвлөгөө өгөх

Байгаль орчны асуудлаар

a.    Байгаль орчныг доройтуулж газрын хөрс, ус, зүлэг ногоог бохирдуулж, гэмтээж байгаа мал, гахай, машин техник бүхий иргэдийн талаар авч буй арга хэмжээний асуудлаар Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын даргатай уулзалт ярилцлага явуулах, зөвлөгөө өгөх

Аялал жуулчлалын асуудлаар

a)    “Зая гэгээний мөрөөр” сэдэвт аялалын маршрут боловсруулж, Эрдэнэбулган сумын болон аялал жуулчлалын байгууллагад хүргэх

b)    Эрдэнэбулган сумын ахмадуудын саналын дагуу “Зая гэгээний хүслийн хад, Майдар бурхан, Хоёр модны рашаан, Ар мааньт зэрэг түүхт газраар аялал зохиох зэрэг ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.

Зөвлөхүүд маань урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан “Зая гэгээний мөрөөр” аялалын маршрут боловсруулах ажлын хүрээнд мөн ахмадуудынхаа саналын дагуу тусгай хөтөлбөрийн дагуу аялал зохион байгуулах ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тэд төлөвлөгөө ёсоор тус аялалыг 5 дугаар сарын 27-ны билэгт сайн өдөр зохиохоор хөтөлбөр боловсруулаад байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%