Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Зая гэгээний мөрөөр” аялалд ахмадууд идэвхтэй оролцлоо

2015-05-27

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө Аж Ахуй, Байгаль орчин, Аялал жуулчлал хариуцсан ахмад зөвлөхүүд төлөвлөгөөний дагуу “Зая гэгээний мөрөөр” аялалыг 5 сарын 27-ны билэгт сайн өдөр зохион байгууллаа. Аялалд Эрдэнэбулган сумын 100-аад ахмад хамрагдсан байна. Ахмадууд Зая гэгээний Хүслийн хад, Майдар бурхан, Хоёр модны рашаан гэсэн маршрутаар аялав.


Аялалд оролцсон буурай нар маань 8 – 10 хүний бүрэлдэхүүнтэй гал болон хуваагдаж, хоол унд, спорт, урлагын тэмцээн уралдаанд галаараа идэвхтэй оролцож байсныг хараад бид өөрийн эрхгүй ахмадуудаараа бахархаж байлаа.


Аялалаар ахмадууд маань Хүслийн хад, Майдар, Хоёр модны рашааны ойр орчимын хогийг цэвэрлэж, байгаль орчноо хамгааллаа. Энэхүү аялалд хамрагдсан ахмадууд маань сэтгэл өндөртэй байсан төдийгүй, 10 насаар залуужих шиг боллоо гэж хөөрөлдөж байв. Удаан уулзалтаагүй ахмадууд маань хоорондоо хол ойрын хууч хөөрөлдөж, үр хүүхдүүдийнхээ амь, амьдралыг даатгах болон санаа зовнисон зүйлсээ засаж залруулж өгөхийг аминчлан залбирч, Хүслийн хадандаа чинь сэтгэлээсээ сүсэглэн мөргөх буурай нараа хараад бидний зохион байгуулсан аялал үр дүнтэй буянтай сайхан ажил болжээ хэмээн бодогдож явлаа.








Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%