Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Тамирын голын хөвөөнд ахмадууд бүжив

2015-05-27

Тамирын голын хөвөөнд орших Майдарын баазын урд талд аялагчид маань “Цэнгээнт бүжгийн тэмцээн”-ээ зохиов. Цэнгээнт бүжгийн тэмцээнд гал тус бүрээс нэг, нэг хос оролцсон бөгөөд хосууд 10 бүжгийн аянд бүгд зэрэг бүжиглэн, ая дуусахад нэг хос хасагдах журмаар явагдлаа.  Тэмцээнд С.Риймаадай ахлагчтай хос нэгдүгээр байр, С.Шагдарсүрэн ахлагчтай хос хоёрдугаар байр, н.Шагдарсүмбэрэл ахлагчтай хос гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээнийг МУГЖүжигчин н.Баянжаргал, н.Сумъяахүү, С.Бадам, нар шүүв.

Бие биенээ харсан буурай нарын хөл хөнгөрч хөгжмийн аянд өөрийн эрхгүй хөл гараа хөдөлгөн хөөрцгөөн жинхэнэ утгаараа бүжицгээж байлаа. Ахмадуудын маань хөл хөгжөөнд Тамирын хөндий бүжих шиг л болов.





Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%