Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Халхын Эрдэнэ Зая бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн нутагтаа заларлаа

2015-06-02

Халхын Эрдэнэ Зая бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнтэн нутагтаа заларлаа. Гэгээнтэн маань 1972 оны 1 сарын 18-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотын төвд аав Самбуу, ээж Цэрэнлхам нарын отгон хүү болон мэндэлжээ.

Хувилгааныг тодруулахаар 1989 онд Далай багшид айлтгал өргөж Архангай аймагт төрсөн 1600 хүүхдээс шалган, 1999 онд Зая гэгээний XV хувилгаан мөн хэмээн тодруулжээ. Хувилгаан тодорсон цагаасаа номонд хичээж нутгийн гавж Ц.Отгонбаяраар төвд үсэг заалган, нутгийн сүсэгтэн олны хүсэлтээр Архангай аймагт Ламын цогчид өргөж, уул усны тайлга, тахилга үйлдэж өөрийн хийдийн гол шүтээний нэг болох Балданлхам бурханы хос мөнгөн бишгүүрийн хамт хойморт нь залж, хоёр арслан бүтээн үүлийг нь мануулж байжээ. 

Гэгээнтэн өнөөдрийн билэгт сайн өдөр Булган хайрхан уулаа тахиж, сүсэгтэн олондоо адис ерөөлөө айлтгалаа. Булган хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд аймгийн ИТХурал идэвхи зүтгэл гарган оролцож, буяны энэхүү сайхан үйл хувь нэмэр орууллаа.
Булган хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолын айлтгалыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мөнхбат уншиж сүсэгтэн олонд толилууллаа.
















Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%