Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХАНГАЙ СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2015-06-09

Үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон Хангай сумын эрхэм хүндэт ард иргэд ээ!

Сум байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тань тохиолдуулан айл өрх бүрт аз жаргалыг ерөөж, нийт Хангайчууддаа болон энэ сумтай ажил амьдралаараа холбоотой бүх хүмүүст эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Нутгийн нэр, байгалийн үзэсгэлэнгээ хол ойрын гийчдэд дуурсгасан Ноён, Хатан Хангай, Нарийн, Бүдүүн Гичгэнэ, Баясгалант, Чандмань хайрхан, Унтаа Ямаат, Урд Тэрхийн уулс хийгээд Тэрхийн гол, тэнүүн хангайнхаа дунд үе дамжин аж төрсөөр ирсэн ажилсаг  та бүхний үүсгэн байгуулж хөгжөөн дэвжээж буй Хангай сум шинэ цагийн бүтээн байгуулалт, аймаг орныхоо хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар ирснийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.

Үүсэл хөгжлийнхөө 90 жилийн хугацаанд сумын нийт хүн ам өнөржин өсч, эрүүл мэнд, боловсрол соёл дээшлэн дэвжсэний зэрэгцээгээр энэ нутгаас төрөн гарсан Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэн,Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Дэндэв, Ц.Адъяасүрэн, Г.Чойжоохүү, нэрт дуучин Д.Баянжаргал, ХАА-н нэрт зүтгэлтэн Б.Гомборагчаа, нэрт сурган хүмүүжүүлэгч С.Нэргүй, Д.Дансран, нэрт мэс засалч Я.Тойвгоо, Улсын тэргүүний ой хамгаалагч Д.Ринчиндондов,  Зохиолч Ё.Санжаахүү нарын эх нутгийнхаа нэр сүрийг улс орондоо дуурсгасан хөдөлмөр бүтээл, урлаг-спорт, эрдэм судлалын олон арван гавьяатан алдартнуудаараа бид бахархдаг билээ.

Хангай сумын хөдөлмөрч олон түмэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, тоо толгойг нэмэгдүүлсээр байгаа нь сайшаалтай. Уул хангай, ус гол, үржил шим нь цогц бүрэлдсэн энэ сайхан нутгийнхаа эзэн нь болсон хэн бүхэнд хийж бүтээх ажил үйлс их байна.

Эртнээс нааш өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртсээр ирсэн сарлаг үхрийнхээ сааль шимийг арвитган сүү, цагаан идээ үйлдвэрлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эд боловсруулах, жижиг дунд үйлдвэр, хоршоо байгуулан ажиллуулах өргөн боломж та бүхэнд нээлттэй.
Үүнд гагцхүү ард иргэд Та бүхний хичээл зүтгэл, санал сэдэл юу юунаас илүү чухал юм.

Хангайчууд аа! Сумынхаа 90 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу нутгийн ард иргэд, өөрөө удирдах ёсны болон төр захиргааны байгууллага, түүний удирдлагууд Та бүгд төр засгийнхаа бодлого шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч бодитойгоор цэгнэн дүгнэж цаашдын зорилтоо тоймлож, ирээдүйдээ ихийг бүтээхээр зориг, зорилго дүүрэн байгаа гэдэгт бид итгэлтэй байна.

Та бүхэндээ урьд урьдаас илүү их аз хийморь, амжилт ололт, олз омог, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хангай сум цэцэглэн хөгжих болтугай.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%