Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

2015-06-12

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх анхны 8 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ энэхүү гарын үсэг зурах ажиллагаанд оролцлоо.
Төслийн гэрээнд:

  1. Архангай аймгийн Ихтамир сумын сургуулийн их засварын төсөл
  2. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуулийн дотуур байрны төсөл
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн гал тогооны өргөтгөл болон худгийн төсөл
  4. Ховд аймгийн Үенч сумын эмнэлгийн өргөтгөл барих төсөл
  5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөл болон засварын төсөл
  6. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р цэцэрлэгийн их засварын төсөл
  7. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 76-р цэцэрлэгийн засварын төсөл
  8. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй" цогцолбор сургуулийн их засварын төслүүд хамрагдсан юм.

    Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ "Өнөөдөр гарын үсэг зурсан 8 төслийн 7 нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын барилгын засвар, өргөтгөл хийх, дотуур байрны барилга барих төсөл бөгөөд үлдсэн 1 нь эмнэлгийн өргөтгөл барих төсөл билээ. Япон улс нь Монголын ардчилсан хувьсгалаас хойш боловсролын салбарыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд мөн орон нутгийн ард иргэдийн аюулгүй амьдралын орчинг бүрдүүлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн орчинг сайжруулахад ч хувь нэмэр оруулж ирсэн. Саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ болон Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхий сайд Ш.Абэ "Монгол улсыг биеэ даан хөгжихөд цаашид ч дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй" байгаагаа илэрхийлсэн билээ. Өнөөдөр гарын үсэг зурсан 8 төсөл нь Япон Монголын энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа хамгийн түрүүнд гарын үсэг зурснаараа онцлог гэж хэлж болно. Бид цаашид ч "Өвсний үндэс" хөтөлбөрөөр дамжуулан үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэхээ дахин илэрхийлье." гэв.
 Дээрхи 8 төсөлд нийт өртөг 632,746 ам.доллар буюу ойролцоогоор 1,208,544,860 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%