Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Зорчигч тээврийн байгууллагын өнөөгийн байдал хэлэлцүүлэг

2015-06-23

Сүхбаатар аймгийн Авто тээврийн төвөөс санаачлан зохион байгуулсан "Зорчигч тээврийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал цаашид авах арга хэмжээ" хэлэлцүүлэг Аймгийн ИТХурал-Иргэний танхимд боллоо. Уг хэлэлцүүлэгт ХАХТ, аймгийн замын цагдаагийн тасаг, МХГазар, ХБХэлтэс болон "Дарьганга өртөө, Хараацайн жигүүр" компани,  сумдын тээвэр зохицуулагч Дарьганга, Мөнххаан, Асгат, Онгон, Баяндэлгэр зэрэг сумдын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Аймгийн хэмжээнд хулгайн тээвэртэй тэмцэх, аймаг болон сум дундын зорчигч тээврийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, аймаг доторх такси үйлчилгээний стандарт шаардлагад нийцүүлэх, тээврийн хэрэгслийн урсгал хөдөлгөөнийг бүртгэх хянах 24 цагийн пост ажиллуулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийхээр боллоо...

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%