Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын нарийн бичгийн дарга нар сургалт хэлэлцүүлэгт оролцохоор аян замд гарлаа

2015-06-18

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад- Аденауэр сантай хамртан 2015 оны 06 сарын 18-19-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах “Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэгт оролцохоор манай аймгийн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар Хөвсгөл аймгийн зүг хүлгийн жолоогоо заллаа.


Энэ сургалтанд Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудын аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар хамрагдах юм.

Сургалтанд явж байгаа сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нараа аймгийн ИТХТ-ийн ажлын албаныхан сургалт, хэлэлцүүлэгтэй амжилттай оролцохыг хүсэн ерөөж, аян замд гарахад нь үдэж өглөө.









Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%