Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр хуралдаанаар Төрийн дээд одон медалиар шагнагдахаар тодорхойлогдсон иргэдийн материалыг хэлэлцэж шийдвэрлэлээ. ЗДТГ-т уламжлагдаж ирсэн нийт материалыг Баруун-Урт сумын ЗДТГ-ын дарга Б.Амарзаяа ИТХ-ын дарга, тэргүүлэгчдэд танилцуулсан бөгөөд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-одон нэг, “Алтан гадас” одон нэг, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдахаар тодорхойлогдсон дөрөв нийт зургаан иргэний материал байсан юм.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-одон
Мантай овогтой Алгаа
“Алтан гадас”одонгоор
Гэндэн овогтой Буян-Үржих
"Хөдөлмөрийн хүндэт" медаль
Доржсүрэн овогтой Даариймаа
Жамъян овогтой Эрдэнэчулуун
Санзайжав овогтой Энхцэцэг
Бямба овогтой Сэнгээ
эдгээр 6 материалыг ИТХ-ын тэргүүлэгчид нягтлан хэлэлцээд 100 хувь санал нэгдэн дэмжиж, дээд шатны байгууллага Аймгийн ИТХ-д уламжиллаа.
ИТХ-АЖЛЫН АЛБА 2015-07-22
