Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Цахим хурал

2015-08-13

Төрийн ордны нээлттэй сонсголын танхимаас аймгийн Удирдлагуудтай цахим хурлыг хийлээ..
Уг хурлаар: 1.Улсын төсвийн хэрэгжилтийн талаар
2. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон бусад асуудлаар ярилцлаа:

Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо.

Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь холбогдох газрын удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Батсуурь товч мэдээлэл хийж, тухайн асуудлаараа холбогдох албаны хүмүүстэй харилцан ярилцаж сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%